Nike болон Hasbro компаниуд хамтран “LeBron 22” нэртэй Монополи тоглоомыг гаргах гэж буйгаа зарлалаа. Nike-аас гаргасан өвөрмөц пүүз болон цөөн тоогоор үйлдвэрлэгдэх уг тоглоом нь Монополи тоглоомын хэв шинжийг хадгалахаас гадна Леброн Жэймсийн бэлэг тэмдэг, хэв маягийг шингээжээ.
Танилц: Nike болон Hasbro-оос гаргаж буй “Леброн 22” Монополи тоглоом
Ө
Өсөхбаяр
11 сарын 14
Тоглоомын нээлт 11-р сарын 19-нд Леброн Жэймсийн "I Promise" сургууль дээр болох ба Монополи тоглоомын тэмцээн зохион байгуулах аж. Сурагчид Монополи тоглоомоор хөгжилдөнгөө бодит ертөнц дэх мөнгөний менежментийн ур чадварт суралцаж, практик туршлага олж авах болно хэмээн бүтээгчид үзжээ.
"Сurrency" нэртэй өнгөт хувилбар 11-р сарын 15-нд, "Токен" хэвлэл нь 11-р сарын 19-нд худалдаанд гарах бөгөөд хоёулаа 200 долларын үнэтэйгээр зарагдана.