MSports logo
Танилц: "NBA Драфт 2026" эхний тойргийн 11-20 дахь сонголт
  • М
    Мөнхбаясгалан

    6 сарын 24

  • Танилц: "NBA Драфт 2026" эхний тойргийн 11-20 дахь сонголт

    11. Golden State Warriors: Yaxel Lendeborg, Michigan

    Яксел Лендеборг бол энэ удаагийн драфтын ангид хамгаалалтаараа бусдаас онцгойрсон тамирчин юм. Голден Стэйт Уорриорс баг магадгүй ирээдүйн супер од тоглогч биш харин багийн цөм болсон Дрэймонд Грин шиг хамгаалалт, самбараас бөмбөг авах, багийн төлөө хар ажилд тэмцдэг тоглогч авсан байна. Гол асуудал нь Яксел Лендеборг оноо авах тал дээр асуудал болж магадгүй. Өөрөө бөмбөг эзэмшиж, өөртөө чөлөөтэй довтлох зай гаргаж чаддаггүй нь магадгүй сул тал нь байж болно. Гэхдээ энэ орон зайг багийн супер одууд хангалттай нөхөж чадах юм. 

    Танилц: "NBA Драфт 2026" эхний тойргийн 11-20 дахь сонголт

    12. Oklahoma City Thunder: Aday Mara, Michigan

    Энэ тоглогч нь 2 метр 21 см өндөртэй, төвийн байрлал дээр тоглох тоглогч юм. Гэхдээ энэ тоглогч дан ганц төвийн байрлал биш дамжуулалт өгөх чадвар болон оноо авалт, талбай дээр бусдыгаа харах, тоглолт унших чадвар гээд бүх талаар ухаалаг төвийн тоглогч юм. Энэ тамирчин нь дэлхийн шилдэг тоглогч Никола Йокич шиг болох бүрэн бололцоотой гэж үзэж байгаа юм. Магадгүй Адай Марагын сул тал нь түүний хөлийн хөдөлгөөн, удаан байдал нь байж магадгүй байх.

    Танилц: "NBA Драфт 2026" эхний тойргийн 11-20 дахь сонголт

    13. Milwaukee Bucks (via Miami Heat): Nate Ament, Tennessee

    Майами энэ удаа довтолгооны олон талт чадвартай тоглогчийг бүрэлдэхүүндээ нэгтгэлээ. Эймент нь талбай дээр олон байрлалд тоглох боломжтой бөгөөд оноо авах чадвар сайн хэмээн үнэлэгдсэн юм. Мөн багийн Нэйт Эймент нь багийн довтолгоог олон сонголттой болгож, цаг тулсан үед найдвартай довтолгоог төгсгөх тамирчин хэмээн аналистууд дүгнэж байна.

    Танилц: "NBA Драфт 2026" эхний тойргийн 11-20 дахь сонголт

    14. Charlotte Hornets: Hannes Steinbach, Washington

    Шарлотт Хорнетс баг энэ сонголтоор хүчирхэг төвийн тоглогчийг сонголоо. Стейнбах нь самбарын тоглолт болон будагтай талбайн хамгаалалтаараа онцгойрч, биеийн хүч шаардсан тоглолтод давуу талтай. Түүний тоглолтын хэв маяг нь NBA-ийн уламжлалт төвийн тоглогчдын хэв шинжтэй ойролцоо. Ирээдүйд энэ лигийг эзэрхийлсэн шилдэг төвийн тоглогч болох бүрэн бололцоотой тоглогч юм.

    Танилц: "NBA Драфт 2026" эхний тойргийн 11-20 дахь сонголт

    15. Chicago Bulls: Dailyn Swain, Texas

    Чикаго Буллс баг хамгаалалт болон довтолгооны шилжилтийг сайжруулах зорилгоор олон талт тоглогч Дэйлин Свэйнийг өөрсдийн болголоо. Энэ тамирчин нь хурд болон хамгаалалт, оноо авалт, хар ажил гээд олон талт тоглолтыг үзүүлж чаддагаар бусдаас онцлогтой юм. Тэрээр багийн эрчим, хөдөлгөөнийг нэмэгдүүлэх тоглогч гэж тооцогдож байна.


    Танилц: "NBA Драфт 2026" эхний тойргийн 11-20 дахь сонголт

    16. Oklahoma City Thunder (via Grizzlies): Bennett Stirtz, Iowa

    Мемфис энэ удаа бөмбөг удирдах чадвар сайтай, тоглолтын хэмнэлийг удирдаж чаддаг хамгаалагч Беннетт Стирцыг сонголоо. Стирц нь ухаалаг шийдвэр гаргалттай, багийн довтолгоог зөв чиглүүлдэг тоглогч бөгөөд тоглолтын зохион байгуулалтад гол үүрэг гүйцэтгэх боломжтой. Мөн залуу бүрэлдэхүүнтэй, довтолгоод суурилсан Мемфис Гриззлис багийн хувьд төгс зохицох тоглогч юм.

    Танилц: "NBA Драфт 2026" эхний тойргийн 11-20 дахь сонголт

    17. Detroit Pistons (via Grizzlies, Thunder): Ebuka Okorie, Stanford

    Оклахома Сити Тандер баг энэ драфтаар хамгаалалтын эрч хүчтэй тоглогчийг бүрэлдэхүүндээ авлаа. Окорие нь олон байрлалд хамгаалах чадвартай, тэсрэлттэй тоглолт үзүүлдэг. Түүний гол давуу тал нь бөмбөг таслалт болон хамгаалалтын юм. Оклахома Сити Тандер нь лигийн шилдэг хамгаалалттай баг үүн дээр нэмэгдээд хамгаалалт суурьтай залуу тоглогч нэмэгдэж байгаа нь бусад багуудаас давуу тал болж байгаа юм.

    Танилц: "NBA Драфт 2026" эхний тойргийн 11-20 дахь сонголт

    18. Charlotte Hornets: Christian Anderson, Texas Tech

    Шарлотт Хорнетс энэ удаа шидэлт болон довтолгооны ур чадвартай хамгаалагчийг сонголоо. Кристиан Андерсон нь хөдөлгөөнтэй, бөмбөггүй тоглолт сайн, талбайн мэдрэмж өндөртэй тоглогч юм. Мөн энэ тоглогч Шарлотт Хорнетс багт довтолгооны системд хурд, уян хатан байдал нэмнэ аналистууд дүгнэж байна.

    Танилц: "NBA Драфт 2026" эхний тойргийн 11-20 дахь сонголт

    19. Toronto Raptors: Allen Graves, Santa Clara

    Беннетт Стертц нь хувийн сахилга бат болон талбай дээр өөрийгөө ямар хүн бэ гэдгийг хамгийн сайн харуулж буй залуу тоглогч юм. Тэрээр энэ удаагийн драфтын сонголтод өөрийн хамгаалалт, бөмбөг эзэмшилт, шийдвэр гаргалт, дамжуулалтаараа үнэлэгдэж энэ лигт орж ирлээ. Беннетт Стертц нь Торонто Рэпторс багт багийн довтолгоог удирдах үндсэн үүрэг гүйцэтгэх боломжтой тоглогч юм.

    Танилц: "NBA Драфт 2026" эхний тойргийн 11-20 дахь сонголт

    20. San Antonio Spurs: Jayden Quaintance, Kentucky

    Дэйлин Свэйн нь олон талт тоглолт үзүүлдэгээр онцлогтой тоглогч юм. Үүгээрээ ч тэр Сан Антонио Спөрс багт сонгогдож орж ирлээ. Свэйн нь хамгаалалт болон довтолгооны аль алинд үр ашигтай, системтэй тоглолтод сайн нийцдэг тоглогч юм. Түүний тоглолтын ухаан болон багийн тоглолтод дасан зохицох чадвар нь гол давуу тал болох болно.

    Танилц: "NBA Драфт 2026" эхний тойргийн 11-20 дахь сонголт