MSports logo
ДАШТ-2026: Месси түүх бүтээж, Мбаппе, Холанд нар дубль хийж, багаа ялалтад хөтөллөө
  • П
    Пүрэвлхагва

    6 сарын 23

  • ДАШТ-2026: Месси түүх бүтээж, Мбаппе, Холанд нар дубль хийж, багаа ялалтад хөтөллөө

    2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн шатны ээлжит тоглолтууд өндөрлөж, Франц, Норвеги, Аргентин шигшээ багууд ээлжит хожлоо байгууллаа. Өнгөрсөн шөнө нийт дөрвөн тоглолт болсон ч гол анхаарал Аргентины ахлагч Лионель Месси, Францын супер од Килиан Мбаппе, Норвегийн гоолын машин Эрлинг Холанд нарт төвлөрч байна.

    Аргентин 2:0 Австри

    ДАШТ-2026: Месси түүх бүтээж, Мбаппе, Холанд нар дубль хийж, багаа ялалтад хөтөллөө

    Аргентины шигшээ баг Австрийг 2:0-ээр буулган авч, Месси дахин түүхийн хуудсанд нэрээ мөнхөллөө. Тэрээр тоглолтын 38 дахь минутад Факундо Мединагийн дамжуулалтыг гоол болгож багтаа тэргүүлийг авчирсан бол үндсэн цаг дуусаж, шүүгчийн мэдлийн нэмэлт цагт дахин нэг гоол оруулж, багийнхаа ялалтыг баталгаажуулсан юм. Ингэснээр Месси ДАШТ-ий түүхэн дэх хамгийн олон буюу 18 дахь гоолоо оруулж, өмнөх дээд амжилтыг эзэмшиж байсан Мирослав Клозег ардаа орхив. Аргентин хоёр тоглолтын дараах байдлаар хоёр хожилтой хэсгээ 6 оноотой тэргүүлж байна.

    Франц 3:0 Ирак

    ДАШТ-2026: Месси түүх бүтээж, Мбаппе, Холанд нар дубль хийж, багаа ялалтад хөтөллөө

    ДАШТ-ий “I” хэсгийн хоёрдугаар тойргийн эхний тоглолт Франц болон Иракийн шигшээ багуудын тоглолт болж, цаг агаарын таагүй нөхцөлөөс шалтгаалан хэсэг хугацаанд саатсан ч Франц 3:0-ийн харьцаатай ялалт байгууллаа. Францын довтлогч Килиан Мбаппе 14 дэх минутад тооны харьцааг нээж, улмаар хоёрдугаар үед дахин нэг гоол оруулж, энэ удаагийн ДАШТ-ий дөрөв дэх гоолоо бүртгүүлэв. Мөн ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын 2-р байрт Мирослав Клозегийн хамтаар 16 гоолтой бичигдэх болов. Францын гурав дахь гоолыг багийн хамтрагч Усман Дембеле оруулснаар Францын шигшээ баг хоёр дахь ялалтаа байгууллаа. Мөн энэхүү тоглолтод Майкл Олисе хоёр гоолын дамжуулалт бүртгүүлж, ДАШТ-ий 3 дахь гоолын дамжуулалтаа бүртгүүллээ.

    Норвег 3:2 Сенегал

    ДАШТ-2026: Месси түүх бүтээж, Мбаппе, Холанд нар дубль хийж, багаа ялалтад хөтөллөө

    Өнөөдрийн хамгийн өрсөлдөөнтэй тоглолт Нью-Йорк хотод болсон Норвег болон Сенегалын тоглолт байв. Норвегийн шигшээ баг 3:2-оор ялалт байгуулж, тоглолтын гол баатар нь мэдээж Эрлинг Холанд тодорлоо. Тэрбээр хоёр гоол оруулж, ДАШТ-ий нийт гоолын тоогоо дөрөв болгосон бол Маркус Педерсен нэг гоол орууллаа. Сенегалын шигшээ багаас Исмайла Сарр дубль хийсэн ч хангалтгүй байлаа. Энэхүү ялалтаар Норвеги зургаан оноотой болж, Францын шигшээ багийн хамтаар хэсгээ тэргүүлж байна.

    Йордан 1:2 Алжир

    ДАШТ-2026: Месси түүх бүтээж, Мбаппе, Холанд нар дубль хийж, багаа ялалтад хөтөллөө

    Өнөөдрийн сүүлчийн тоглолтод Йордан болон Алжирын шигшээ багууд учраа таарч, Алжирын шигшээ баг 1:2-ийн харьцаатайгаар гайхалтай эргэн ирэлт хийж, хожил байгууллаа. Тоглолтын эхний үеийн 36 дахь минутад Йорданы шигшээ багаас Низар Аль-Рашдан гоол оруулсан ч хоёрдугаар үеийн 69 дэх минутад Алжирын шигшээ багаас Надир Бенбуали гоол оруулж, 1:1 болгов. Улмаар тоглолтын 82 дахь минутад Амин Гуири гоол оруулж, үндсэн цагт 1:2 харьцаатайгаар Алжирын шигшээ баг тун чухал хожил байгуулж чадлаа.

    Эдгээр багуудын хэсгийн сүүлийн тоглолтууд (Монголын цагаар):

    06-р сарын 27-нд

    03:00 цагаас — Франц vs Норвег

    03:00 цагаас — Сенегал vs Ирак

    Эдгээр багуудын хэсгийн сүүлийн тоглолтууд (Монголын цагаар):

    06-р сарын 28-нд

    10:00 цагаас — Алжир vs Австри

    10:00 цагаас — Йордан vs Аргентин

    Мэдээллийн ивээн тэтгэгч: ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД