MSports logo
Танилц: "NBA Драфт 2026" эхний тойргийн 1-10 дахь сонголт
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 24

  • Танилц: "NBA Драфт 2026" эхний тойргийн 1-10 дахь сонголт

    Сагсан бөмбөг сонирхогчид тэр дундаа NBA сонирхогчдын бас нэгэн хүсэн хүлээдэг драфтын үйл ажиллагаа өнөөдөр эхэллээ. Ирээдүйн шилдэг одууд төрөн гардаг энэхүү арга хэмжээнд хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн олон залуус оролцож байна. Мөн энэ жилийн арга хэмжээ нь NBA драфтын 80 жилийн ой тохиож буйгаараа онцлогтой. Ингээд та бүхэндээ драфтын эхний 1-10 дахь сонголтоор ямар тоглогч, аль багт сонгогдсон гэдгийг дэлгэрэнгүй хүргэж байна.



    1. Washington Wizards: AJ Dybantsa, BYU


    Танилц: "NBA Драфт 2026" эхний тойргийн 1-10 дахь сонголт

    2.06м өндөртэй тэрбээр орчин үеийн NBA-д зорицох авьяаслаг оноо авагч, бөмбөг эзэмшигч юм. Олон аналистууд Жэйлен Брауныг санагдуулам хэмээн үнэлсэн.

    Тэрбээр Уизардс багт гайхалтай тоглож, тэдэнд хамгаалалт, довтолгоонд томоохон тус хүргэх нь мэдээж. Трэй Янг, Билал Кулибали, Эй Жэй Дибанца, Алекс Сарр, Энтони Дэвис нар, ялангуяа Тре Жонсон, Уилл Райли, Кишоун Жорж нартай гайхалтай зохицоно гэж үзэж байна.

    2. Utah Jazz: Darryn Peterson, Kansas


    Танилц: "NBA Драфт 2026" эхний тойргийн 1-10 дахь сонголт

    Энэ драфтын хамгийн тэсрэлттэй залуучуудын нэг тэрбээр бөмбөгтэй тоглохын хажуугаар хамгаалалтад онцгой гэнэ. Ирж буй улиралд Жазз багийг плей-офф руу буцаан оруулахад тусалж, туршлагатай тоглогч Лаури Маркканен, Жарен Жексон Жуниор, мөн Кейонте Жорж нарыг сайн нөхөж чадна гэнэ.

    Мөн Дэнни Эйнж хамгаалалтын талбайд хоёр комбо хамгаалагчийг хослуулах тал дээр мэргэжилтэн бөгөөд Петерсоныг яг түүндээ зориулан ашиглах байх.

    "Энэ драфтын хамгийн авьяаслаг ирээдүйтэй тоглогч болон уян хатан, жигд оноо авагч. Түүний атлетик чадварыг хүмүүс ярьж байгаач үнэхээр сайн оноо авч чадна." хэмээн аналистууд дүгнэж байна.

    3. Memphis Grizzlies: Cameron Boozer, Duke


    Танилц: "NBA Драфт 2026" эхний тойргийн 1-10 дахь сонголт

    Камерон Бүүзер бол шинэ тоглогчийн хувьд маш сайн, жигд оноо авах чадвартай, тоглолтын мэдрэмжтэй, биеийн ​​​​хүч өндөртэй. Тэрээр дундын зайнаас 55.6%, 3 онооны зайнаас 39.1% амжилттай дунджилж буй нь оноо авах чадвар өндөртэйг харуулсан. Бүүзер нь Гриззлис багийг өрсөлдөөнд эргэж нэгдэхэд нь туслах ба олон боломжийг олгож, сагсан бөмбөгийн IQ болон багийн олон талт байдалд нэмэр болно гэж үзэж байна. "Драфтын хамгийн шилдэг цэвэр сагсан бөмбөгчин" гэж Жэй Билас хэлэв. Мөн та бүхний мэдэх түүний аав Карлос Бүүзер нь хоёр удаагийн Бүх одод байсныг санах хэрэгтэй.

    4. Chicago Bulls: Caleb Wilson, North Carolina


    Танилц: "NBA Драфт 2026" эхний тойргийн 1-10 дахь сонголт

    Уилсон бол 208 см өндөртэй, өөртөө томоохон зай гаргах, тэсрэх чадвартай тамирчин бөгөөд Кевин Гарнеттийг санагдуулам хэмээн дүгнэж байна. Тэрбээр Жош Гиддитэй хамртан төгсгөл хийх үүргийг сайн гүйцэтгэж, хамгаалалтын хувьд Матас Бузелистэй хамт талбайн томоохон хэсгийг эзлэх ёстой. Түүний цоглог зан чанар мөн бусдад хэдийнээ үнэлэгдээд эхэлсэн ба энэ залуу Буллст маш сайхан энерги авчирна гэж найдаж байна.

    5. LA Clippers: Keaton Wagler, Illinois


    Танилц: "NBA Драфт 2026" эхний тойргийн 1-10 дахь сонголт

    Ваглер бол найдвартай тоглолтын зохион байгуулагч мөн авьяаслаг шидэгч. Алсын зайнаас нэг тоглолтод 5.9 удаа унагахдаа 39.7%-ийг амжилттай гэхээр үнэхээр өндөр үзүүлэлт.

    Тэрбээр өөрийн гэсэн хурд, хэмнэлтэй бөгөөд 6'6″ өндөртэй. Энэ нь Тайрис Халибуртон эсвэл Грейвис Васкесийг санагдуулдам. Мөн Хамгаалагчийн аль ч байрлалд тоглож чадна. Дариус Гарландтай хамт довтлохдоо аюултай хослол болж болно.

    6. Brooklyn Nets: Mikel Brown Jr., Louisville


    Танилц: "NBA Драфт 2026" эхний тойргийн 1-10 дахь сонголт

    Төрөлхийн оноо авагч Браун Жуниор довтлохдоо Нетс багт бас нэгэн гол анхаарлыг хандуулах ёстой. Тэрбээр NC State багийн эсрэг 45 оноо авч, нэгдүгээр курсын оюутныхаа ACC онооны дээд амжилтыг эзэмшдэг бөгөөд энэ нь мөн Кардиналсын сургуулийн дээд амжилт болох Вес Анселдийн амжилтыг давтсан юм. Тэр бие хаа сайтай, харьцангуй туранхай ч өсөж хөгжих бүрэн боломжтой юм.


    7. Sacramento Kings: Darius Acuff Jr., Arkansas

    Танилц: "NBA Драфт 2026" эхний тойргийн 1-10 дахь сонголт

    Жон Калипаригийн дараагийн холбогч Акуфф Жуниор нь коллежийн сагсан бөмбөгийн шилдэг холбогчоор Боб Кузигийн шагнал хүртсэн. Тэрээр тоглолтын бүх талд довтолж чадна. 23.5 оноо, 6.4 оноог алсын зайнаас дунджлахдаа 44%-тай шиджээ. Сакраменто одоо залуу чадварлаг тоглогчтой болж, Домантас Сабонистой хамт дахин нэг динамик хосыг бий болгож байна.

    8. Atlanta Hawks: Kingston Flemings, Houston


    Танилц: "NBA Драфт 2026" эхний тойргийн 1-10 дахь сонголт

    Флемингс үнэхээр хурдан бөгөөд Хокс багийн хурдтай шилжилтийн довтолгоонд бүр ч илүү зохицох болно. Тэрээр маш сайн талбай дээр жанжин байх чадвартай бөгөөд Жален Жонсоныг нөхөж, тэдэнд хүчтэй, хурдан довтолгоог бий болгох боломжтой. Флемингс мөн 3 онооны шидэлтийнхээ 38.1%-ийг амжилттай болгосон. Хэрэв тэр үүнийгээ ахиулж чадвал түүнд од болох боломж бий.

    9. Dallas Mavericks: Morez Johnson Jr., Michigan


    Танилц: "NBA Драфт 2026" эхний тойргийн 1-10 дахь сонголт

    Хүчирхэг, тамирчин том довтлогч Маверикс багийн урд талбайд тэсвэр хатуужил нэмж, Дерек Лайвлитай хослон бие бялдрын томоохон хослол болж байна. Тэрээр хангалттай өндөр бөгөөд хурдтай, хөдөлгөөнтэй, эрч хүчтэй тоглодог. Энэ нь Күүпер Флаггт довтлох орон зай үүсгэхэд томоохон тус болох болно.


    10. Milwaukee Bucks: Brayden Burries, Arizona

    Танилц: "NBA Драфт 2026" эхний тойргийн 1-10 дахь сонголт

    Буррис 193 см өндөртэй, мөн талбайн хоёр үзүүрт ур чадвар сайтай гэдгээрээ энэ драфтын онцлох тоглогчийн нэг болж байна. Мөн Аризона мужид 16.1 оноо, 1.5 бөмбөг таслалт дунджилсан бөгөөд шинэ төрхтэй Бакс багт Тайлер Херрогийн хамт урд шугмын тэнцвэрийг хадгалж байна.