MSports logo
Чикаго Буллз баг нэгдүгээр сард Деррик Рөүзд хүндэтгэл үзүүлнэ
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 2

  • Чикаго Буллз баг нэгдүгээр сард Деррик Рөүзд хүндэтгэл үзүүлнэ

    Хэд хоногийн өмнө зодог тайлж буйгаа зарласан NBA-ийн хамгийн залуу Үнэ цэнтэй тоглогч Деррик Рөүзийг хамгийн анхны баг болох Чикаго Буллз баг өөрсдийн талбай болох Юнайтед Центртээ 01-р сарын 04-нд Нью Йорк Нис багийг хүлээн авах тоглолтдоо хүндэтгэл үзүүлнэ гэжээ.

    Рөүз NBA-д 16 жил тоглосныхоо дараа саяхан зодог тайлж буйгаа зарласан. Түүний хамгийн сайхан мөч бол 2008 онд драфтын тэргүүн сонголтоор Чикаго Буллз багт нэгдэж тэр багтаа өөрийн хамгийн үнэтэй өвийг үлдээсэн юм. Рөүзийн хамгийн шилдэг улирал нь 2010-11 оны улирал байсан бөгөөд тэрбээр NBA-ын MVP шагналыг хүртэж, 62 хожил авсан Буллз багийг удирдаж Дорнод бүсийн финалд шалгарсан удаатай.


    Чикаго Буллз баг нэгдүгээр сард Деррик Рөүзд хүндэтгэл үзүүлнэ

    Рөүз Чикаго хотод төрж өссөн бөгөөд Симеон Карьер Академид ахлах сургуулийн багт тоглож, хоёр удаа улсын аваргийн цом өргөж байсан удаатай.

    Рөүз 2015-2016 оны улиралд Бухнуудтайгаа хамт байж, бүх оддын багт гурван удаа нэрлэгдсэн юм. Харамсалтай нь 2012 оны плей-оффын үеэр гэмтэл бэртэл авч, 2012-2013 оны улиралд талбайд гараагүй. Улмаар АCL-ийн бэртэл нь түүний замналд томоохон хохирол учруулсан билээ.

    01-р сарын 04-ний өдөр үндсэндээ Чикаго дахь Деррик Рөүзын амралтын өдөр байх болно. Бямба гарагийн орой Нью Йорктой хийх уг тоглолт Рөүзийн сэтгэлийг хөдөлгөж, түүний өв, Чикаго хотын болон нийт түүний шитэн бишрэгчид дахин хайртай тоглогчоо харах гайхалтай өдөр байх биз ээ.