Харамсалтай мэдээ
Сан Антонио Спөрс багийн тоглогч Виктор Вэмбаньяама цусны бүлэгнэлтийн нэгэн хам өвчний улмаас үлдсэн улирлын тоглолтуудад оролцох боломжгүй боллоо.
Энэ эмгэгийг ихэвчлэн цус шингэлэх эмээр эмчилдэг бөгөөд биеийн хэт ачааллаас холуур байлгах шаардлагатай болдог байна. Спөрс Вэмбаньямаг 2025-26 оны улирлын эхэнд бүрэн эдгэрнэ хэмээн өөдрөгөөр харж байгаа гэдгээ мэдэгджээ.