1986 онд Дорноговь аймагт төрсөн. Гэр бүл одоо эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдарч байна. Манай гэр бүл урлагийн удамтай. Эмээ, өвөө, аав, ээж бүгд урлагийн хүмүүс. Манай аав Улсын Драмын Эрдмийн Театрын ерөнхий найруулагч Санчигдан гэж хүн байсан. Багадаа бол Драмын Театрт драмын жүжгүүд үзэж л өссөн дөө.
14, 15-аасаа сагс тоглож эхэлсэн. Би нэлээн өндөр хүүхэд байсан. Өндөр, бүрэгдүү хүүхэд байлаа. Сагсан бөмбөг тоглосноор найз нөхөдтэй, баг хамт олонтой ажиллах нь таалагдсан гэж боддог. Би 18 настайдаа анх шигшээ багт дуудагдаж байсан. Сүүлд Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтонд дуудагдахад 36 настай байсан. Ингээд бодохоор спорттой холбоотой хамгийн сайхан дурсамж нь сүүлийн Азийн аваргын урьдчилсан шатны тоглолтонд дуудагдаж тоглосон үе маань. 18 жилийн турш шигшээ багт дуудагдах үедээ дуудагдаж, дуудагдахгүй үедээ дуудагдахгүй байсан мөчүүд дурсамжууд маань тэр үед бодогдож байсан. Сүүлд шигшээд тоглосон маань хамгийн нандин үе байсан.
Намайг анх дээд лигт тоглож эхэлж байх үед бусад улс Солонгосын лигтэй харьцуулахад доод түвшний байсан. Одоо бол манайх харьцангуй сагсны ойлголт өөр болоод байгаа. Намайг Солонгост очиж байхад Монголын дээд лиг, Солонгосын сагсыг харьцуулахад тэнгэр газар шиг байсан даа. Солонгосоос суралцсан зүйл гэвэл хүн үнэхээр хичээгээд явбал юунд ч хүрч болдог юм байна гэдгийг Солонгосын хүмүүсийн хичээл зүтгэл, зан байдлаас суралцсан. Солонгосын олон зүйлд дуртай тэр дундаа Солонгос хоолонд мөн К-Поп урлагт дуртай.
Эмэгтэй хүний биед нэг өдөр орвол эмэгтэй хүн учир утгагүй өөрийнхөөрөө уурлаад байдаг тэр зан характерийг гаргахаар ямар мэдрэмж авдгийг үзмээр байна.
Би Liv Tyler-ийг крашладаг. Steven Tyler-ийн охин.
Сагс бол миний амьдралын нэг хэсэг. Амьдралын маань салшгүй хэсэг. Сагснаас хамгийн дотын найзууд гэвэл Инчоны Азийн наадам хүртэл явсан шигшээ багийн бүх л залуучуудтай их дотно доо. Дээрээс нь Дорноговь аймгаас гаралтай сагсчидтай байна. Тэд нартай дотно байдаг.
Эмэгтэй хүн гэр бүл, үр хүүхдүүдийнхээ төлөө өөрийгөө золиосолж чаддаг. Гоо үзэсгэлэн, бие галбир, өөрийн карьер гэх мэт олон зүйлийг золиосолж чаддаг нь хүнээс гарч болох хамгийн их золиос байх гэж боддог. Эмэгтэй хүний ийм шинж чанаруудыг хамгийн ихээр үнэлж, хайрладаг. Манай эхнэрийн хувьд миний амьдралдаа харсан хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн күүл эмэгтэй. Онцгойлоод гэвэл нүдэнд нь дурласан. Том давхраатай нүдтэй, хөөрхөн жомбогор уруултай. Ер нь анх танилцаад их күүл санагдаж, ухаангүй дурласан. Манай эхнэрийн хамгийн таалагддаг шинж чанар гэвэл миний өмнөөс уурлах үедээ уурлаж, баярлах үедээ баярлаж надтай ярилцаж, ойлгодог. Нэг хүн шиг байдаг. Заримдаа миний өмнөөс яагаад чи ингэдэг юм, чи ийм байх ёстой, чамайг ингэсэн байх ёстой гэх мэт нарийн зүйлсийг олж харж зөвлөж, миний өмнөөс ойлгож чаддагт нь дуртай.
Амжилтуудын хувьд Солонгосын оюутны лигт тоглосноо амжилт гэж боддог. Солонгосын оюутны лигт драфт гэж явагддаг. Драфтаар номер хоёроор сонгогдож байсан 2007 онд. 2008 онд Солонгосын оюутны лигт тоглож байх үед Бостоны их сургуулиас манай сургуульд ирж тоглооч гэсэн урилга ирж байсан. Солонгост байхдаа Солонгосын U20 буюу 20 хүртэлх насны шигшээ багт дуудагдаж байсан. Сүүлийн үед гэвэл Монголын дээд лигийн хоёр удаагийн аварга болсон.
Эргэн тойрны хүмүүсээс хэн нэгний бодлыг унших боломж гарах байсан бол хүүгийнхээ бодлыг уншмаар байна. Манай хүү англиар хэлд орсон. Ерөөсөө Монголоор ярьдаггүй. Би англи хэлгүй болохоор ойлголцож нээх чаддаггүй. Яг юу бодоод, яагаад байгаа гэдгийг мэддэггүй болохоор хүүгийнхээ бодлыг уншмаар байна даа.
Хобби гэвэл аялалд явах дуртай. Майхан сав бүх юмаа ачаад, эхнэр хүүхдүүдтэйгээ хөдөө явах дуртай. Ямар нэг төлөвлөгөө гаргахгүйгээр хотоос хөдөлчихдөг. Эхнэртэйгээ тухайн үедээ хаашаа явахаа шийдэж явдаг. Нэг мэдэхэд л 9000, 10000 км явчихсан байдаг. Сонсох дуртай хөгжим бол К-поп. Өөрийнхөө байсан үеийн к-поп хамтлагуудад дуртай. BIG BANG, 2ne1 гэх мэт. Мөн old school rap-т дуртай. Жишээлбэл 2 Pac-ийн Changes дуунд дуртай.