MSports logo
EASL: Хасын Хүлэгүүд баг гурав дахь тоглолтоо БНСУ-ын дээд лигийн аварга LG Sakers багтай хийнэ
  • П
    Пүрэвлхагва

    11 сарын 4

  • EASL: Хасын Хүлэгүүд баг гурав дахь тоглолтоо БНСУ-ын дээд лигийн аварга LG Sakers багтай хийнэ

    Монголын дээд лигийн сүүлийн хоёр улирлын аварга Хасын Хүлэгүүд баг зүүн азийн супер лигийн С хэсгийн гурав дахь тоглолтоо БНСУ-ын KBL лигийн өнгөрсөн улирлын аварга Changwon LG Sakers багтай маргааш буюу 11-р сарын 5-нд 19:00 цагаас “М Банк Арена”-д хийнэ.

    Changwon LG Sakers багийн тухайд:

    EASL: Хасын Хүлэгүүд баг гурав дахь тоглолтоо БНСУ-ын дээд лигийн аварга LG Sakers багтай хийнэ

    Changwon LG Sakers баг 1994 онд үүсгэн байгуулагдаж, LG Semiconductor Basketball Team нэртэйгээр 1994-1997 онуудад дээд лигт өрсөлдөж байсан бөгөөд 1998 оноос одоогийн Changwon LG Sakers нэртэйгээр дээд лигт амжилттай өрсөлдөж, 31 жилийн түүхэндээ өнгөрсөн улиралд анх удаагаа БНСУ-ын дээд лигтээ түрүүлж байв. Мөн ABA Club Championship буюу Азийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд 2012, 2013 онуудад дараалан түрүүлж байжээ. БНСУ-ын дээд лигийн 2025-26 оны улирал эхлээд удаагүй байгаа бөгөөд Changwon LG Sakers баг одоогийн байдлаар 8-3 амжилттай хоёрдугаар байрт бичигдэж байна.

    Changwon LG Sakers багийн ахлах дасгалжуулагч:

    EASL: Хасын Хүлэгүүд баг гурав дахь тоглолтоо БНСУ-ын дээд лигийн аварга LG Sakers багтай хийнэ

    Changwon LG Sakers багийн ахлах дасгалжуулагчаар цагтаа БНСУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглож, 1999 оны ААШТ-ий мөнгөн медаль, 2001 оны ААШТ-ий хүрэл медаль, 2002 оны Азийн наадмын алтан медаль хүртэж байсан Cho Sang-Hyun ажиллаж байна. Түүний хувьд 2013 оноос дасгалжуулагчийн замналаа эхлүүлж, 2013-2018 онуудад Goyang Orion Orions багийн ахлах дасгалжуулагч, 2018-2021 онуудад БНСУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, 2022 оноос Changwon LG Sakers багийг удирдаж байна.

    Changwon LG Sakers багийн онцлох тоглогчид:

    EASL: Хасын Хүлэгүүд баг гурав дахь тоглолтоо БНСУ-ын дээд лигийн аварга LG Sakers багтай хийнэ

    Changwon LG Sakers багт 2021 оноос одоог хүртэл тоглож буй Египет улсын иргэншилтэй Assem Marei EASL тэмцээний эхний тоглолтод маш сайн тоглолт үзүүлж, 16 оноо, 14 самбар авч багаа тэргүүлсэн ч баг нь New Taipei Kings багт талбай дээрээ 78:90 харьцаатай хожигдол хүлээсэн. Түүний хувьд 33 настай бөгөөд 206 см өндөр, 113 кг жинтэй төвийн байрлалд тоглодог. 2015 онд NBA-ийн драфтад нэрээ өгсөн ч сонгогдож чадаагүй бөгөөд Европын шилдэг улсуудын лигт тоглож байсан туршлагатай тоглогч юм. БНСУ-ын дээд лигийн энэ улиралд 11 тоглолтод оролцож, 15.5 оноо, 14.1 самбар, 4.4 оновчтой дамжуулалт, 2.5 бөмбөг таслалт дундажлаж байна.

    EASL: Хасын Хүлэгүүд баг гурав дахь тоглолтоо БНСУ-ын дээд лигийн аварга LG Sakers багтай хийнэ

    Changwon LG Sakers багт өнгөрсөн улиралд аварга авахад маш том тус хүргэсэн Филиппиний шигшээ багийн тамирчин, Carl Tamayo мөн онцлох тоглогч байх бөгөөд өдгөө 24 настай, 203 см өндөр, 92 кг жинтэй түүний хувьд хүчний довтлогчийн байрлалд тоглодог ч алсын зайн шидэлт сайтай билээ. Түүний хувьд 2023 онд Японы В лиг буюу дээд лигийн аварга авч байсан. БНСУ-ын дээд лигийн энэ улиралд 11 тоглолтод оролцож, 17.4 оноо, 7.1 самбар, 2.8 оновчтой дамжуулалт дундажлаж байна.