MSports logo
MGL-1 Fighting Championship 22-“Khangarid Cup” тэмцээнд олон улсын шилдэг тулаанчид өрсөлдөнө
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 5

  • MGL-1 Fighting Championship 22-“Khangarid Cup” тэмцээнд олон улсын шилдэг тулаанчид өрсөлдөнө

    Монголын тулааны шилдэг тамирчдын холбооноос зохион байгуулдаг "MGL-1 Fighting Championship #22" аваргын бүсний төлөөх тэмцээн "Khangarid Cup" нэрийн дор 6 дугаар сарын 14-ны өдөр Аса Арена-д зохион байгуулагдахаар болжээ. 

    Тус тэмцээнд монголын шилдэг тулаанчид, мөн Япон, БНСУ, Бразил, Казакстан, Нигери улсын тамирчид оролцох бөгөөд нийт 8 тулаан болох юм. Мөн тус тэмцээний шүүгчдээр Монгол, АНУ, Канад, Сингапурын шүүгчид ажиллах юм. 

    MGL-1 Fighting Championship 22-“Khangarid Cup” тэмцээнд олон улсын шилдэг тулаанчид өрсөлдөнө

    Энэхүү тэмцээн нь олон улсын чадварлаг тамирчдыг монголдоо урьж, өрсөлдүүлэн, холимог тулааны ертөнц дэх Монгол Улсын байр суурийг бататгах зорилготой юм. 

    Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо нь 2009 онд байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, "MGL-1 Fighting Championship" аваргын бүсний төлөөх тэмцээнийг 21 удаа, мөн залуу тамирчдын ранк өсгөх "MGL-1 Fight Night" тулааныг 6 удаа зохион байгуулаад байгаа юм. 

    Дээрх тэмцээнүүдээс төрөн гарсан монголын шилдэг тулаанчдын хувьд дэлхийн холимог тулааны томоохон холбоод болон АНУ-ын UFC, Ази номхон далайн орнуудын One Championship, Япон Улсын Deep, Gladiator, БНХАУ-ын JCK зэрэг холбоодуудад төрийн алтан соёмбот далбаагаа өргөн тулалдаж байна.

    Монголын тулааны шилдэг тамирчдын холбооны зүгээс энэ жил олон улсын чанартай 2 тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхнийх нь “Khangarid Cup” бол дараагийн тэмцээн нь 11 сард болох товтой байна.

    “Khangarid Cup” тэмцээнийг NTV телевиз орон даяар шууд дамжуулна. Тэмцээний тасалбарыг Ticket.mn-ээр борлуулж байгаа аж.

    Тасалбар худалдан авах линк: https://ticket.mn/event/2643