1986.06.19- нд Увс аймгийн Тэс суманд төрсөн. Бага насаа Увс аймагт өнгөрөөж 12 настай байхдаа Увс аймгаас Ховд аймаг руу гэр бүлээрээ нүүсэн. Тэрбээр 10 жил болон их сургуулиа Ховдод төгссөн. Аав ээжээсээ долуулаа, айлын 4 дэх хүүхэд. Аав ээж хоёр нь хоёулаа Увс аймгийн Тэс сумынх. Тэс сум улсдаа бөхөөрөө тэргүүлдэг болоод ч тэр үү бөхийн удам сайтай аймаг, улсын цолтнууд их байдаг.
Бага байхдаа барилдах их дуртай хүүхэд байсан. Өсвөр залуучуудын улсын аваргад бэлтгэл хийх гэж очоод медаль авчихдаг хүүхэд байсан. Тухайн үед том эгч нь барилддаг Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлагч байсан. Тийм болохоор түүнийг аав ээж хоёр нь барилдахад эсэргүүцээгүй, нэг их хүчлээгүй тэгээд орхисон. Хүн дуртай зүйлдээ үнэхээр дуртай байдаг болохоор нэлээн явсны дараа өөрийгөө бүрэн мэддэг болсон болоод ч тэр үү 2014 оноос ажлынхаа хажуугаар хобби маягаар хичээллэж эхэлсэн. Жюү Жицүгээр анх хичээллээд чөлөөт бөхөөс бусад бөхийн спортоор хичээллэж шигшээ багт нь хамрагдаж чадсан . Бөхийн спорт тулааны спорт, үнэн хүчийг үзээд нэг нь ялж нэг нь ялагддаг болохоор их спортоор барилдах л сайхан байдаг бөхийн спорт бүгд өөр өөрийн онцлогтой болохоор түүний хувьд бүгд гоё.
Чөлөөт цагаараа саунд сууж, усанд сэлэх дуртай. Илүү их тайвшрал, амралт болдог.
Өөрийнхөө дуртай зүйлийг орхихгүйгээр зоригтой байж хожуу эхэлсэн ч гэсэн барилдсан нь амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр байсан гэж боддог.
Могойноос их айдаг цаанаасаа аймаар хүйтэн муухай амьтан санагддаг.
Амтгүй хоол идэх дургүй. Амттай л бол бүгд гоё. Гэхдээ ээжийнхээ хийсэн буузанд үнэхээр их дуртай байсан. Төрсөн өдөр болгоноор бууз хийж өгдөг байлаа.
SUPERPOWER-тай байсан бол Дэлхий нийтийг аврагч нисдэг баатар болно.
Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 7 медаль нь түүний онцлох амжилт. Тэрбээр дэлхийгээс 2 алт, 5 хүрэл медальтай. Кураш бөхийн Алт, Жюүжицү-гийн цэнхэр бүсний Алт, Жюү жицүгийн бүсний ангилалгүй дэлхийн аваргын хүрэл, Жюүжицүгийн ягаан бүсний дэлхийн аваргын хошой хүрэл, Самбо бөхийн хошой хүрэл медальт. Цаашид самбо бөхөөр дэлхийд түрүүлэх зорилготой. Ажлынхаа хажуугаар хобби болгож явдаг болохоор өөрийгөө бас нэг их хүчлэхгүй байгаа.
Олон зүйлээс эрч хүч авдаг. Хайртай хүмүүстэйгээ хамт байх, хоол идэх, ярилцаж суух. Багшаасаа магтаал зэмлэл сонсох, бэлтгэл хийх найзуудтайгаа хааяа цагийг зугаатай өнгөрөөх, дэлгүүр хэсэх гээд их л зүйлээс эрч хүч авдаг. Нэг л зангаараа олон аашгүй тийм л хүнд дуртай. Тийм хүний хажууд байгаад л баймаар байдаг.
Сэтгэлээр унасан үедээ бэлтгэл хийдэг байсан. Бэлтгэл хийгээд бүх зүйлийг мартаад заалнаас гараад явдаг байсан. Харин сүүлийн үед өөрчлөгдсөн эмороод гэрийнхэндээ уурлаж уцаарладаг болсон. Тийм ч учраас өмнөх рүүгээ шилжсэн дээр гэж бодогдож байгаа.