1994. 06.11-ний өдөр Улаанбаатар хотод Эх Нялхаст төрсөн. Төв аймгийн Баянхангай сумын харьяат. Түүний аав Архангай аймгийнх. Мөнгөнчимэгийн ээжийн аав нь аймгийн заан байсан. Аавынх нь талд ч бөхийн удамтай.
Б.Мөнгөнчимэг жүдо бөхөөр 2008 онд 14 настайдаа хичээллэж эхэлсэн. Ээж нь барилдаж чадах уу гэж асуухад нь чадна шүү дээ гэж хэлээд “Женко” клубт орсон байна. Анхны тэмцээндээ ороод л медаль хүртсэн болохоор урамшиж цааш барилдах болсон гэж боддог. Жүдо бөхөөр хичээллээд дэлхийн медальтан болж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медалийн тавцанд гарсан нь хамгийн их баярласан үе.
Одоогоор залуу байгаа болохоор алдаж онох үе зөндөө байгаа. Амьдралд яг тэр зөв, тэр буруу хэлж чадахгүй. Магадгүй нас ахиад, хөгшин буурал болж өнгөрөхийнхөө өмнө л тэр зөв шийдвэр байж, амьдралдаа хамгийн зөв нь тэр байж дээ гэж бодох байх.
Хэрвээ “Super Power”-тай байсан бол байгаль бүтээгч болох байсан. Бороо оруулаад л цэцэгс алаглуулаад, гол горхи ургаад л эх дэлхийдээ болон хүн зонд хэрэгтэй зүйлсийг бүтээх байсан. Бид бүгд л байгалийн бүтээл болохоор байгальдаа ээлтэй хүчтэй болохыг сонгох байсан.
Юм оёх дуртай, гар ажилбартай юм хийж төвлөрч суух дуртай. Мөн хайртай хүмүүстэйгээ цагийг зугаатай өнгөрөөж аялж, зугаалах дуртай. Өмнө нь зав бага байсан одоо аялж, их юм сурч мэдэхийг хүсдэг. Жүдогоос гадна уран гулгалт, усанд сэлэлтийн спортын тэмцээн уралдааныг үзэх дуртай.
Хамгийн дуртай хоол пицца. Бясалганд дуртай болохоор ч тэр үү амттай гоё санагддаг.
Энэ амьдралдаа эрүүл, сэтгэл хангалуун, аз жаргалтайгаар эх орондоо амьдрахыг хүсдэг. Эх оронч үзэлтэй хүн гэж өөрийгөө боддог. Хүн болгон өөр, өөрийн чаддаг зүйлээ хийж байж нийгмийг бий болгодог. Тиймээс зөв хандлагатай, бие биедээ хайртай байгаасай гэж хүсдэг. Мэдээж ирээдүй болсон хүүхдүүдэд ээлтэй орон байгаасай гэж боддог.
Түүний томоохон амжилтуудын хувьд жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, бөмбөрцгийн бөх болсон. Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. Багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийн эзэн. Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт. Самбо бөхийн өсвөрийн дэлхийн аварга.
Б.Мөнгөнчимэг инээх их дуртай. Байгаа боломжоороо хүн баярлуулж, бусдад туслах дуртай. Тэрбээр хайр түгээж амьдрах дуртай. Амьдралд хүмүүс бие, биедээ тустай, хайртай байхыг чухал гэж үздэг.
Сэтгэлээр унасан үедээ сэтгэлээ онгойтол уйлчихдаг. Хэсэг эморч байгаад гайгүй болдог...