MSports logo
Английн “Community shield” цомын тоглолтод Crystal Palace Клуб Liverpool-ийг хожиж түрүүллээ
  • П
    Пүрэвлхагва

    8 сарын 11

  • Английн “Community shield” цомын тоглолтод Crystal Palace Клуб Liverpool-ийг хожиж түрүүллээ

    Английн хамгийн алдартай цэнгэлдэх хүрээлэн болох 90000 хүний суудалтай алдарт Wembley цэнгэлдэхэд Английн Premier league-ийн аварга Ливерпүүл клуб болон Английн холбооны цом буюу FA Cup-ийн аварга Кристал Палас клубүүдийн хооронд Community shield цомын төлөөх тоглолт болж өнгөрлөө. 

    Английн “Community shield” цомын тоглолтод Crystal Palace Клуб Liverpool-ийг хожиж түрүүллээ

    Тоглолт эхлээд ердөө 4 дэх минутад Ливерпүүл клубийн шинэ цэргүүдийн хослол Florian Wirtz-ийн дамжуулалтаар Франц довтлогч Hugo Ekitike баруун хөлийн ганган цохилтоор гоол оруулж 0:1 харьцаатай тэргүүлж эхлэв. Тоглолтын 17 дахь минутад Ismaïla Sarr дээр Ливерпүүл клубийн багийн ахлагч Virgil Van Dijk 16 метрийн торгуулийн талбай дотор алдаа гарган зогсоож шүүгч 11 метрийн торгуулийн цохилтын эрхийг Кристал палас клубт заав. Үүнийг нь Jean-Philippe Mateta амжилттай ашиглаж тоглолтын тооны харьцааг 1:1 болгон тэнцүүлэв. Гэсэн ч түүний гоолоос ердөө 4 минутын дараа Ливерпүүл клубийн шинэ цэрэг Jeremie Frimpong баруун жигүүрт хурц өнцгөөс гайхалтай гоолийг оруулж 1:2 болгон дахин Ливерпүүл клуб тэргүүлж эхлэв.

    Английн “Community shield” цомын тоглолтод Crystal Palace Клуб Liverpool-ийг хожиж түрүүллээ

    Улмаар тоглолтын эхний хагас энэ үр дүнгээрээ өндөрлөсөн бөгөөд хоёрдугаар хагасын 77 дахь минутад Кристал Палас клубийн хагас хамгаалагч Adam Wharton-ийн дамжуулалтаар Ismaïla Sarr гоол оруулж 2:2 харьцаатай үндсэн цаг дуусаж ялагчийг 11 метрийн торгуулийн цохилтоор шийдэхээр болов. Торгуулийн цохилтыг Кристал Палас клубээс Jean-Philippe Mateta, Ismaïla Sarr, Justin Devenny нар амжилттай гүйцэтгэж Eberichi Eze, Borna Sosa нар алдсан бол эсрэг баг Ливерпүүл клубээс Cody Gakpo болон Dominik Szoboszlai нар амжилттай гүйцэтгэсэн ч багийн лидер Mohamed Salah, Alexis Mac Allister, Harvey Elliot нар алдаж Кристал Палас клуб үндсэн цагт 2:2 11 метрийн торгуулийн цохилт 3:2 харьцаатай ялж чадсанаар Английн Community shield тэмцээнд анх удаагаа түрүүллээ. 

    Английн “Community shield” цомын тоглолтод Crystal Palace Клуб Liverpool-ийг хожиж түрүүллээ