MSports logo
Чехийн шигшээ баг ДАШТ-ий хагас шигшээд анх удаагаа шалгарлаа
  • П
    Пүрэвлхагва

    9 сарын 25

  • Чехийн шигшээ баг ДАШТ-ий хагас шигшээд анх удаагаа шалгарлаа

    Волейболын ДАШТ-ий шөвгийн наймын гурав дахь тоглолт Чехийн шигшээ баг болон Ираны шигшээ багуудын хооронд дөрвөн ээлжийн тоглолт болж, Чехийн шигшээ баг 3-1 харьцаатай хожил байгуулан хагас шигшээд шалгарч чадлаа. Хэдийгээр эхний ээлжийн тоглолтод Ираны шигшээ баг 22-25 харьцаатай хожсон ч Чехийн шигшээ багийн хамгаалалт, довтолгоо гайхалтай байж, 27-25; 25-20; 25-21 харьцаатай гурван ээлж дараалан ялалт байгуулж чадлаа. 

    Чехийн шигшээ баг ДАШТ-ий хагас шигшээд анх удаагаа шалгарлаа

    Тус тоглолтод Чехийн шигшээ багаас №23 Patrik Indra гайхалтай тоглолтыг үзүүлж, 22 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бөгөөд довтолгоогоор 20 оноо, давуулалтаар 2 оноо авсан байна. Ингэснээр Чехийн шигшээ баг 1993 онд тусгаар улс болсноосоо хойш анх удаагаа ДАШТ-ий хагас шигшээд шалгарч чадлаа. Тэдний хувьд хагас шигшээд АНУ болон Болгарын шигшээ багуудын хожсон багтай нь тоглоно.

    Чехийн шигшээ баг ДАШТ-ий хагас шигшээд анх удаагаа шалгарлаа