Волейболын ДАШТ-ий шавгийн наймын хоёр дахь тоглолт дэлхийн чансааг тэргүүлэгч Польшийн шигшээ баг болон дэлхийн чансааны №14 Туркийн шигшээ багуудын хооронд гурван ээлжийн тоглолт болж, 3-0 харьцаатай Польшийн шигшээ баг хожил байгуулж, хагас шигшээд шалгарч чадлаа. Тус тоглолтод Польшийн шигшээ багаас №9 Wilfredo Leon Venero болон №15 Jakub Kochanowski нар тус бүр 13 оноо авч бүх тоглогчдыг тэргүүллээ.
Волейболын ДАШТ-ий хагас шигшээд дэлхийн чансааг тэргүүлэгчид тулна
П
Пүрэвлхагва
9 сарын 25


Ингэснээр хагас шигшээд Дэлхийн чансааг тэргүүлэгч, ДАШТ-ий гурван алт, хошой мөнгөн медальт Польшийн шигшээ баг болон дэлхийн чансааны №2, ДАШТ-ий дөрвөн алт, мөнгөн медальт Италийн шигшээ багууд хоорондоо таарч тоглохоор боллоо. Тус хоёр улсын шигшээ багууд өнгөрсөн ДАШТ-ий аваргын төлөө тоглож байсан бөгөөд 3-1 харьцаатай Италийн шигшээ баг хожиж байв.