4. Хүндийн өргөлт
10:00 цагаас эхэлсэн эрэгтэйчүүдийн 96кг жинд А.Ичинноров эхний тойрогт 117, хоёрдугаар 145-г шахаж нийлбэр дүнгээр 16-д жагслаа. Түүний араас Б.Цолмон тус жинд өрсөлдөж эхний тойрогт 112, хоёрдугаар тойрогт 127-г өргөж нийлбэр дүнгээр 17-д жагсан тэмцээнээ өндөрлүүллээ.
5. Чөлөөт бөх
Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд манай тамирчид өнөөдөр өрсөлдөж эхэллээ. 10.00 цагаас эхэлсэн тус тэмцээний салхийг хагалж Ц.Намуунцэцэг 50кг-ын жинд Энэтхэгийн тамирчинтай барилдаж ялагдал хүлээлээ.
Чөлөөт бөхийн эхний өдөр эмэгтэйчүүдийн 53 кг, 57 кг-д медалийн төлөө манай бөхчүүд шалгарсан. 53 кг-д Б.Болортуяа хүрлийн төлөө Энэтхэгийн бөх Антимтай учраа таарч, 1:3-аар дийлдлээ. Энэ жинд Японы Акари Фүжинами БНХАУ-ын Шиан Юү Паныг оноогоор цэвэр ялснаар алтан медаль хүртсэн юм.
Харин 57 кг-д Э.Даваачимэг хүрлийн төлөө БНХАУ-ын Ке Шин Хонтой учраа таарсан. Манай тамирчин барилдааны явцад хөлөндөө бэртэл авснаар оноогоор хожигдлоо. Уг жинд дэлхийн гурван удаагийн аварга Японы Цүгүми Сакурай БНАСАУ-ын Ин Сүн Ёнтой финалдсан. Эхний үед солонгос бүсгүй дэлхийн аваргыг тэвдүүлж, 6:0-ээр илүүрхсэн ч хашир аварга дараагийн үед ажилласаар 6:7-гоор хожлоо.
Маргааш буюу энэ сарын 6-нд эмэгтэйчүүдийн 62 кг-д С.Цэрэнчимэд, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 76 кг-д Г.Ариунжаргал, эрэгтэйчүүдийн 57 кг-д Н.Насанбуян, 65 кг-д Т.Тулга нар барилдах юм.