Мэргэжлийн боксын домогт тулаанч "төмөр" хочит Майк Тайсон ютүбэр Жейк Пол нар ирэх 11 сарын 15нд тулалдахаар болсон. Уг тулааныг 7 сарын 20нд хийхээр төлөвлөж байсан ч хүнд жингийн аварга асан Тайсон гэмтэл авсны улмаас тулаан хойшлогдсон бөгөөд тэрээр Фанатик фестивалийн арга хэмжээнд оролцож байх үедээ /2024.5.26/ нислэгийн үеэр бие нь муудсан гэж төлөөлөгчид нь хэлж байсан. Тэгвэл өнгөрсөн ням гарагт хоёр боксчин Нью-Йорк хотод хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр хоёр дахь удаагаа нүүр тулан уулзжээ. Мөн уг хэвлэлийн бага хурал нь Тайсоныг эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсноос хойш анх удаа маркетинг, хэвлэлийн ажлаа дахин эхлүүлж буй анхны тохиолдол болсон байна.
“Надад бага зэргийн бэрхшээл тулгарсан. Би өвдсөн ч би илүү дээр болсон. Тиймээс би бэлэн байна. Энэ нь ч надад сайхан санагдаж байна. " гэж бие нь дээрдсэн тухайгаа хэлсэн байна. Мөн Тайсоноос түүнийг зодог тайлсныхаа дараа яагаад рингэнд эргэн ирснийг асуухад "Яагаад гэвэл би чадна. Надаас өөр хэн үүнийг хийж чадах вэ? Бидэнд хамгийн агуу тулаанчтай тулалдах гэж байгаа YouTube-чин байна шүү дээ" гэв.
Харин Жейк Полын хувьд тэрээр мэргэжлийн боксын карьер нь 2018 оноос эхэлсэн бөгөөд мэргэжлийн 11 тулаан хийснээсээ 10 ялалт авсан амжилттай. Түүний ялалтын ихэнх нь Бен Аскрен, Тайрон Вүдли, Андерсон Силва, Нейт Диаз зэрэг хуучин ММА ододтой таарч байжээ. Түүний цорын ганц ялагдал өнгөрсөн жил Английн Томми Фьюритэй хийсэн тулаан юм.