Өчигдөр болсон Хьюстон Рокетс, Сакраменто Кингс багуудын тоглолт 120:111 харьцаатай Кингсийн хожлоор өндөрлөсөн. Харин тоглолтын дараа Хьюстон Рокетс багийн ахлах дасгалжуулагч Име Удока ($50,000), довтлогч Тари Исон ($35,000), төвийн тоглогч Алперен Шенгүн ($15,000) нарт тус бүр торгууль ноогдуулжээ. Удока, Шэнгүн нар шүүгчийн эсрэг зүй бус үг хэллэг хэрэглэсний улмаас торгууль ногдуулсан бол дасгалжуулагч Удокаг хөөсний дараа тэрбээр талбайг орхих хугацаандаа орхиогүйн улмаас торгуулсан байна.
The Athletic-ийн Сэм Амикийн хэлснээр Исон хөгжөөн дэмжигчидтэй ширүүн харьцаж, тоглолт дууссаны дараа алчуураа шидсэн гэнэ. Мөн хамгаалалтын ажилтнуудад ирэхээс өмнө фэнтэй сөргөөлцөлдөхийн тулд үзэгчдийн суудал руу орохыг завдсан гэнэ.
Тоглолт дуусахад 01:52 минут дутуу байхад Домантас Сабонис доор Шенгүнтэй хүчтэй контакт үүсгэхэд шүүгчид шүгэл үлээгээгүйд Удока бухимдан орилсон байна. Улмаар түүнийг талбайгаас хөөсөн ч шүүгчтэй маргалдсаар байв. Хэсэг хугацааны дараа Шэнгүн мөн талбайг чөлөөлсөн юм.