MSports logo
Леброн Жеймс
  • Д
    Дөлгөөн

    12 сарын 5

  • Леброн Жеймс

    Леброн Жеймс сүүлийн 4 тоглолтдоо алсын зайнаас нийт 19 удаа шидэж нэгийг ч оруулаагүй байсан хар цувралаа өнөөдөр Миамигийн эсрэг 4 шидэж 1-ийг нь амжилттай болгон зогсоолоо.

    Улмаар бүх цаг үеийн мэргэн буучихын жагсаалтад Кайл Корверийг гүйцэж 7-р байранд орж ирлээ. Уг босго нь түүнд хэтэрхий чанга даваа байлаа даа. 😅

    Гэвч Лейкерс багийн хувьд тун асуудалтай байгааг өнөөдөр бүгд л харлаа. Өмнөх тоглолтдоо Миннесотад -29 онооны зөрүүтэй хожигдсон бол өнөөдөр Хитийн талбайд зочлон тоглож 134-93 харьцаатай буюу -41 онооны зөрүүтэй хүйс тэмтрүүллээ 😱

    Тэд улирлын 10-4 гэж тун сайн эхлүүлсэн ч яг одоо 12-10 амжилттайгаар бүсийнхээ 9-р байр луу унасан байна.

    Леброн Жеймс