Энтони Эдвардс багийнхныгаа хурцаар шүүмжлээснээс хойш Миннесота Тимбервулвс баг учраа олоод эхэлж ээ.
Тэд сүүлийн хоёр өдөр Лос Анжелес хотыг дайлаар мордож Лейкерс, Клипперсийг ёстой хүйс тэмтэрнэ гэдэг нь боллоо.
ЛА хотын нэгдүгээр баг Лейкерсийг 109-80 харьцаатай хожсон бол өнөөдөр хоёрдугаар баг болох Клипперстэй тоглож тун төстэй онооны зөрүү буюу 108-80 харьцаагаар бут ниргэж ээ. Ноднин жилийн хамгаалалтаа энэ хоёр баг дээр лав аваад ирсэн байна.
“Миний форм яг л 4-5 жилийн өмнөх Хьюстоны Харден шиг байна. Би өдрөөс өдөрт сайжирч байна” гээд томроод байсан Сахалтай Нэгэн маань өнөөдөр 1-10 гэж довтолж ердөө 5 оноо л авч ээ.
Ямартай ч чононууд учир зүгээ ололцоод эхэлсэн тун сайн мэдээтэй байна даа.
Тэд яг одоо 11-10 амжилттайгаар Сан Антонио Спөрс багтай амжилт тэнцэж бүсийнхээ 11-р байрт явж байгаа бөгөөд тэдний ирэх 6 тоглолтын хуваарь тун амаргүй харагдаж байна.
@GSW, @GSW, vs LAL, @SAS, vs NYK, vs GSW гэсэн тоглолтууд тэднийг хүлээж байна. (@ - гэдэг нь айлын талбай дээр, vs - гэдэг нь өөрсдийн талбай дээр)