MSports logo
Жа Морант: “Хүчтэй тохолтын эрин үе дуусгавар болох болно”
  • Э
    Эрмүүн

    12 сарын 5

  • Жа Морант: “Хүчтэй тохолтын эрин үе дуусгавар болох болно”

    Жа Морант 11 сарын 5-ны өдөр Брүүклин Нетс багийн эсрэг тоглохдоо хүчтэй тохолт хийх гэж байгаад маш эвгүй газардаж ташаагаа гэмтээсэн билээ. Азаар бэртэл нь хөнгөн байж 10 тоглолт өнжөөд 11 сарын 26-нд Портлан Трэйл Блэйзерсийн эсрэг эргээд талбайдаа гарсан.

    Харин энэ бэртэл нь түүнд ухаарал хайрласан бололтой.

    Морант:

    quote

    “Хүчтэй тохолтын эрин үе надаар дуусаг” “Би ахиж элдэв хүчтэй тохолт хийх гэж оролдохгүй ээ. Намайг танар худлаа ярьж байна гэж бодож магадгүй. Гэхдээ би энэ тухай үнэхээр нухацтай бодож үзсэн. Би агаар дээр маш хүчтэй контакт авч унахдаа бэртэл авсан. Энэ нь хэн ч харсан алдаа байхад шүүгчид үүн дээр алдаа үлээгээгүй. Хааяа алдаа үлээдэг үе байдаг ч би газар маш хүчтэй унаж тоглолтын дараа бие минь маш ихээр хөндүүрлэдэг. Ийм учраас надад сонголт хийх шаардлага тулгарлаа. Залуу минь хоёр оноо л бол хоёр оноо, ямар арга барилаар авах нь огт хамаагүй. Энэ л хамгийн чухал зүйл” хэмээжээ.

    Жа Морант: “Хүчтэй тохолтын эрин үе дуусгавар болох болно”

    Харин энэ тухайд үзэгчид түүнийг тохох боломжтой нөхцөлд хөнгөхөн цацалт хийж байгаад нь тун дурамчхан байгаа бололтой. Цацалт хийх бүрд нь түүнийг ордонд суугаа фенүүд бүүлж байв. Арга ч үгүй биз дээ, тэр тоглолтыг зөвхөн Жа-ын хүчтэй тэсрэлттэй тохолтыг л харж баясах гэж тасалбар авч ирсэн хүмүүс ч цөөнгүй байгаа билээ.

    Харин Жа Морант цаашдын замналаа илүү уртасгахын тулд үзүүштэй тоглолт гаргахаас илүүтэйгээр илүү ухаалаг тоглож эрүүл мэнддээ анхаарал хандуулах болно гэдгээ илэрхийлсэн байна. Түүнчлэн тэрээр энэ улиралд ердөө 4 удаа л тохолт гүйцэтгэж ээ.

    Жа Морант: “Хүчтэй тохолтын эрин үе дуусгавар болох болно”