MSports logo
Спортын одууд хайртай бүсгүйтэйгээ хэрхэн танилцсан бэ?
  • Б
    Бэлгүүн

    2 сарын 14

  • Спортын одууд хайртай бүсгүйтэйгээ хэрхэн танилцсан бэ?
    Спортын одууд хайртай бүсгүйтэйгээ хэрхэн танилцсан бэ?

    NBA-ийн нэрт сагсан бөмбөгч Дуэйн Уэйд болон Холливудын жүжигчин Габриэль Юнион нар 2008 онд болзож эхэлж, 2014 онд хуримаа хийсэн байдаг. Тэгвэл алдартай хосууд 2007 онд Америк хөлбөмбөгийн Super Bowl-ын үдэшлэгийг хамтран зохион байгуулж байхдаа танилцсан боловч тэр даруйдаа болзож эхлээгүй. Габриэль Юнион нь "Bring It On", "Love and Basketball" зэрэг кинонуудаараа алдартай. Тэд анх танилцахад Юнион анхны нөхөр, NFL-ийн тоглогч асан Крис Ховардаасаа салаад удаагүй байсан бөгөөд Уэйд тухайн үед Сиохвоун Фунчестэй гэр бүл байсан төдийгүй Заяа, Заир гэсэн хоёр хүүхэдтэй байв. Уэйд, Юнион нар танилцсан цагаасаа бараг 2 жил орчмын дараа болзож эхэлжээ. Тэд 2010 онд харилцаагаа олон нийтэд зарлаж, 2014 онд хуримаа хийсэн. Юнион Уэйдийн хоёр хүүхдийн хойд ээж болжээ. 2018 оны 11-р сард хосууд анхны хүүхдээ өлгийдөн авч, охин Каавиа Жеймс хорвоод мэндэлсэн.

    Спортын одууд хайртай бүсгүйтэйгээ хэрхэн танилцсан бэ?

    Нэрт сагсан бөмбөгч Леброн Жэймс өөрийн гэргий Саваннатай өсвөр насандаа учирч байжээ. Саванна 16 настай ахлах сургуулийн хоёрдугаар курсын оюутан байхдаа Лебронтой танилцсан байна. Нэг насаар ах байсан бөгөөд түүний өрсөлдөгч сургуульд сурдаг байжээ. Леброн найзаасаа Саваннагийн утасны дугаарыг нь асуусан ч оронд нь түүний дугаарыг авахаар шийдсэнээр хосууд танилцаж байжээ. Ахлах сургуулийн 11-р ангид орсон жилдээ Леброны амжилт улам ахиж, тэрбээр дахин Охайогийн “Mr.Basketball” шагналын эзэн болсон бөгөөд дахин Бүх Америкийн нэгдүгээр шигшээд багтаж, 2001/02 оны улирлын хөвгүүдийн багийн улирлын шилдэг тоглогчоор тодорсон байна. Энэ үеэс эхлэн Охайод түүнийг “Хаан Жеймс” хэмээн нэрийдэх болжээ. Хосууд 2013 онд хуримаа хийсэн.

    Спортын одууд хайртай бүсгүйтэйгээ хэрхэн танилцсан бэ?

    1997 онд Английн нэрт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм, Spice Girls хамтлагийн дуучин Викториа Бекхэмтэй Манчестер Юнайтед клубийн тоглолтод танилцаж байжээ. Викториа Лондон хотод хөлбөмбөгийн тоглолт үзэхээр очсоноор хосууд анх бие, биенээ харсан байна. Урлаг, спортын супер одууд танилцсанаар тэдний харилцаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг шууд татсан. Хосыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Пош ба Бекс" гэж нэрлэдэг байв. 1998 оны 1-р сарын 24-нд Английн Чешунт хотын нэгэн ресторанд Бекхэм Викториад гэрлэх санал тавьжээ. Улмаар 1999 оны 7-р сарын 4-нд тэд Ирландын Луттреллстаун шилтгээнд гэрлэжээ.

    Спортын одууд хайртай бүсгүйтэйгээ хэрхэн танилцсан бэ?

    Дэлхийн хөлбөмбөгийн шилдгүүдийн тэргүүн эгнээнд бичигддэг Лионель Месси гурван хүүгийнхээ ээжтэй анх таван настайдаа танилцаж байжээ. Мессигийн сайн найз Лукас Скаглиагийн үеэл охин хожмоо түүний гэргий болсон юм. Тэд бага насандаа энгийн нөхөрлөлтэй байсан бөгөөд тамирчин хүү Месси Испанид хөлбөмбөгийн бэлтгэлээ хийхээр 13 настайдаа гэрээсээ явжээ. 2005 онд охины хамгийн сайн найз нь автомашины ослоор нас барсныг Месси сонсоод тэд дахин холбогдож түүнээс хойш хайр дурлалын харилцаа нь эхэлж, 2008 оноос болзож эхэлсэн. Гэргий Антонела Рокуццо Мессигээс нэг насаар дүү юм. Тэдний харилцааг нэг жилийн турш нууцалсаны дараа Месси 2009 оны 1-р сард ярилцлага өгөхдөө хайр дурлалын харилцаагаа баталж, сарын дараа Барселона-Эспаньол дербигийн дараа Ситжес хотод болсон багт наадмын үеэр олны өмнө ил болсон. 

    Месси, Рокуццо нар гурван хүүтэй. Месси 2012 оны 6-р сарын 2-нд Эквадорын эсрэг Аргентиныг 4:0-ээр хожсон тоглолтод гоол оруулсны дараа хайртай бүсгүйгээ анхны жирэмслэлтийг тэмдэглэхийн тулд цамцныхаа дотор бөмбөг байрлуулж, хоёр долоо хоногийн дараа ярилцлага өгөхдөө аав болно гэдгээ мэдэгдэж байв. 2012 онд түүний анхны хүү мэндэлж, 2015 онд дахин хүүхэдтэй болж байгаагаа зарласан байдаг. Улмаар 2017 оны 6-р сарын 30-нд Месси Росарио дахь Hotel City Center нэртэй тансаг зочид буудалд Рокуццотой гэрлэжээ.

     

    Спортын одууд хайртай бүсгүйтэйгээ хэрхэн танилцсан бэ?

    Криштиану Роналду, Жоржина Родригес нар 2016 онд Мадрид дахь GUCCI дэлгүүрт анх таарсан байдаг. Тэр цагаас хойш тэдний харилцаа улам бэхжсэн юм. Роналдугийн амьдрал дахь Жоржинагийн үүрэг бол түүний хамтрагч байхаас ч илүү юм. Тэрбээр дөрвөн хүүхдийнхээ ээжийн үүргийг гүйцэтгэж, хөлбөмбөгийн янз бүрийн тэмцээн, арга хэмжээний ард байнга тусалж байдаг. Жоржина Роналдугаас 9 насаар дүү бөгөөд Аргентин гаралтай Испани загвар өмсөгч. Одоо тэд таван хүүхэдтэй.

    Спортын одууд хайртай бүсгүйтэйгээ хэрхэн танилцсан бэ?

    Майкл Жордан Иветт Прието нар 2008 онд Майами хот дахь шөнийн цэнгээний газарт танилцаж, болзох болжээ. Улмаар Жордан 2011 оны Зул сарын баяраар Куба-Америк загвар өмсөгч Иветт Приетод гэрлэх санал тавьсан бөгөөд тэд 2013 оны 4-р сарын 27-нд Episcopal сүмд гэрлэсэн.2014 оны 2-р сарын 11-нд Прието Виктория, Ясабел хэмээх ихэр охин төрүүлсэн юм. 

    Спортын одууд хайртай бүсгүйтэйгээ хэрхэн танилцсан бэ?

    Нэрт поп дуучин Тэйлор Свифт болон Америк хөлбөмбөгийн чадварлаг тамирчин Трэвис Кэлси нар 2023 оны 10-р сараас албан ёсоор үерхлээ олон нийтэд зарласан. Тэд өнгөрсөн оны 7-р сарын сүүлчээр Трэвис Arrowhead цэнгэлдэх хүрээлэнд болсон Тэйлор Свифтын тоглолтыг үзэж, өөрийн өмсгөлийн дугаартай нөхөрлөлийн бугуйвчийг хийлгэж, дуучин бүсгүйтэй уулзаж өгөхийг хүссэнээр тэд анх танилцаж байжээ. Саяхан болсон Super Bowl-ын тоглолтод Трэвис Кэлсигийн Канзас Сити Чифс баг аваргаар тодорсон. Аваргын тоглолтыг Тэйлор Свифт үзсэн төдийгүй тоглолтын дараа найз залуудаа үнсэлт бэлэглэсэн юм.