MSports logo
ТАНИЛЦ: 2026 оны өвлийн олимпын маскот Мило & Тина
  • Б
    Бэлгүүн

    2 сарын 11

  • ТАНИЛЦ: 2026 оны өвлийн олимпын маскот Мило & Тина

    Ирэх өвлийн олимпын наадам Итали улсад болно. Милан, Кортина 2026 өвлийн олимп, паралимпийн наадмын албан ёсны сахиусыг олон нийтийн санал хураалтын дараа албан ёсоор танилцууллаа. Энэ үйл явдал Сан-Ремогийн хөгжмийн наадмын үеэр болжээ. 

    Тина, Мило нар 2026 оны өвлийн олимпын наадам, 2026 оны паралимпийн өвлийн наадмын бэлгэ тэмдэг болох өөр өөр өнгөтэй булга гарам ах, дүү нар юм. Тэдний нэрс нь зохион байгуулагч хоёр хотын нэрсийг богиносгосон хэлбэр бөгөөд Кортинагийн хувьд Тина, Миланы хувьд Мило. Хоёр сахиус хоорондоо маш төстэй боловч сахиус бүр нь арай өөрийн гэсэн илтгэгч зан чанартай.

    ТАНИЛЦ: 2026 оны өвлийн олимпын маскот Мило & Тина

    Шинэ сахиусуудыг 1600 саналаар сонгожээ. Мөн олон нийтийн санал хураалт явуулжээ. Сан-Ремогийн хөгжмийн наадмаар сахиус, маскотуудын танилцуулгыг албан ёсоор хийв. Өвлийн олимпын сахиус Тина бол бүтээлч, прагматик шинж чанарыг илтгэжээ. Тина хотод амьдардаг бөгөөд шоу, концертод дуртай. Тэрээр гоо үзэсгэлэнгийн хүч. “Томоор мөрөөд! буюу "Dream big! гэсэн уриатай

    ТАНИЛЦ: 2026 оны өвлийн олимпын маскот Мило & Тина

    Паралимпийн сахиус Мило бол мөрөөдөгч юм. Тэрээр чөлөөт цагаараа тоглоом тоглох, цасан дээр тоглох, хөгжмийн зэмсэг зохион бүтээх дуртай. Түүний уян хатан зан чанарыг юу ч зогсоож чадахгүй. Гуравхан хөлтэй төрсөн ч "Саад тотгор бол трамплин" гэсэн уриатай сүүлээ ашиглан алхаж сурсан. Хоёр сахиус хоёулаа гадаад төрх, мэдрэмж, зан авираараа өөдрөг, эерэг мессежийг илэрхийлж байна.

    ТАНИЛЦ: 2026 оны өвлийн олимпын маскот Мило & Тина