Монголын волейболын холбооны үндэсний дээд лигийн тэмцээн өндөрлөөд байгаа билээ. Улиралд мөнгөн медаль хүртсэн Шанх Транс багийн тоглогч Баттөрийн Батсуурь Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод тоглохоор болжээ. Түүний шал, тааз хэмээн нэрийддэг бэлтгэлийн үеэрх бичлэгүүдийг Монголын мянга, мянган хөгжөөн дэмжигчид төдийгүй дэлхий дахинд сошиалд дуулиан болж, олон зуун мянган үзсээр байгаа юм. Улмаар Б.Батсуурь өөрийн ур чадварыг дэлхийд хөгжилөөрөө тэргүүлэгч Дубай хотод толилуулах боломжтой болжээ.
Б.Батсуурь Дубайд тоглохоор боллоо
Б
Бэлгүүн
2 сарын 13
Тодруулбал, Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубайн 1-р Лигийн "SHABAB AL AHLI" багт Б.Батсуурь 3 сарын хугацаатай тоглохоор эх орноосоо хүлгийн жолоо залахад бэлэн болжээ. Тэрбээр энэ тухайгаа шинийн 3-ны орой цахим хуудсаараа зарласан юм. Монгол улсаас легионер тоглогчоор Т.Хангал, Г.Хандсүрэн, Б.Батсуурь нар тоглож, олон улсад Монгол волейболчдын онцлог, ур чадварыг үзүүлээд байна.