MSports logo
Виктор Вэмбаньяма хоёр дахь трипл даблаа хийлээ
  • Ө
    Өсөхбаяр

    2 сарын 13

  • Виктор Вэмбаньяма хоёр дахь трипл даблаа хийлээ

    Сан Антонио Спөрс багийн тоглогч, өмнөх жилийн драфтын тэргүүн тоглогч Виктор Вэмбаняама анхны улирлын хоёр дахь трипл даблаа гүйцэтгэлээ. Энэ удаа 27 оноо, 14 самбар, 10 хаалттайгаар энэ амжилтийг үзүүлсэн байна. Өнөөдөр тэд Торонто Рэпторс багийн талбайд зочилсон тоглолтод 122-99 харьцаатай хожиж байгуулж, улирлын 11 дэх ялалтаа байгууллаа. 

    Өмнө нь Виктор Вэмбаньяма энэ амжилтыг 21 минутад гүйцэтгэж байсан бол энэ удаа талбай дээр 29 минутыг өнгөрүүлэхдээ л 10 хаалт гүйцэтгэж охёр дахь трипл даблаа бүртгүүлсэн байна.  

    Түүхэнд 25+ оноо, 5+ оновчтой дамуулалт, 10+ самбар, 10 хаалт гүйцэтгэсэн тав дахь тоглогч боллоо.

    Тэрбээр мөн нэг тоглолтод 3 блок дунджилж, өнгөрсөн 16 долоо хоногт нийт 143 хаалт гүйцэтгэсэнээр NBA-ийн бүх тоглогчдыг тэргүүлж байна. Энэ улиралд Виктор Вэмбаньяма 20.3 оноо, 10 самбар, 3.1 оновчтой дамжуулалт дунджилж байгаа ба Сан Антонио Спөрс баг нь 11 хожил 43 хожигдолтойгоор өрнөд бүсийн сүүл мушгиж явна.