Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох Европа лигийн хамгийн сэтгэлд хоногшсон финалын тоглолтуудыг 1xbet-ийн зүгээс ргэн сануулж байна.
2016 он: Ливерпүүл 1:3 Севилья
Юрген Клоппын удирдлагад анхны улирлаа өнгөрүүлж байсан Ливерпүүл Европа лигийн шигшээд шалгарч, сүүлийн хоёр удаагийн аварга Севильятай тулав.
Даниэль Старриж гайхамшигтай гоолоор тооны харьцааг нээсэн Улаануудын англи довтлогчийн гайхалтай цохилт одоо ч нүдэнд харагдаж байгаа биз. Гэвч хоёрдугаар үед бразил тоглогч Мариано гурван хамгаалагчийг ардаа орхин Кевин Гамейрод дамжуулалт өгснөөр Севилья тэнцүүлэв.
Уг гоол тоглолтын уур амьсгал, хэмнэлийг бүрэн өөрчилсөн. Сэтгэл зүйгээрээ сэргэсэн Севилья итгэл дүүрэн довтолж, ахлагч Коке хоёр ч гоол нэмж оруулснаар 3:1-ээр ялалт байгуулж, Европа лигт гурав дараалсан аваргын титмээ зүүсэн түүхтэй.