MSports logo
Английн шүтээн Харри Кэйн замналынхаа эхний цомоо хүртэхээр боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    5 сарын 5

  • Английн шүтээн Харри Кэйн замналынхаа эхний цомоо хүртэхээр боллоо

    Английн шигшээ багт хамгийн олон гоол оруулсан бүх цаг үеийн шилдэг довтлогчдын нэг Harry Edward Kane мэргэжлийн замналдаа анхны цомоо хүртэхээр боллоо. Өдгөө 32 настай довтлогч өнгөрсөн жил бууриа сэлгэж цом хүртэх хүслээр дүүрэн Bayern Munich-д ирсэн ч эхний жилдээ цом хүртэж чадаагүй. Өнгөрсөн шөнө явагдсан SC Freiburg 2:2 Bayer Leverkusen тоглолт тэнцээгээр өндөрлөснөөр Bayern Munich клуб 2 тойргийн өмнө аваргын болзол хангаж түүхэндээ 33 дахь удаагаа лигийнхээ аваргаар тодорлоо. Harry Kane мөн энэ улиралд 24 гоол оруулж багтаа том тус нэмэр болж байгаа юм.

    Английн шүтээн Харри Кэйн замналынхаа эхний цомоо хүртэхээр боллоо

    Аваргуудын лиг, Карабаогийн цом, Европын аварга шалгаруулах тэмцээний финалд хожигдож, олон удаа аваргын цомоос мултарч байсан Харри Кэйний хувьд энэ ялалт нь зүгээр нэг хувийн амжилт биш гэдэг нь тодорхой. Түүний гайхалтай замнал Цомгүйгээр өндөрлөсөн бол олон сая дэмжигчдэд гунигтай байх байсан биз.

    Байерны багийнхан Леверкузен Фрайбургтай хийсэн хувь заяаг нь шийдвэрлэх тулааныг үзэхээр Мюнхенд цугларч байхад Харри Кэйн ганцаараа байсангүй. Түүний хажууд түүний нутаг нэгт, Байерны багийн анд Эрик Дайер зогсож байжээ. Эсийн шүгэл Байерныг аваргын цомыг баталгаажуулах үед тэд бие биеэ хүндэтгэж, хамтын тэмцэлд автсан мөчийг хамтдаа хуваалцжээ.

    Английн шүтээн Харри Кэйн замналынхаа эхний цомоо хүртэхээр боллоо