MSports logo
Килиан Мбаппе Реал Мадрид клубтэй 5 жилийн 163 сая долларын гэрээ байгууллаа
  • Б
    Бэлгүүн

    6 сарын 3

  • Килиан Мбаппе Реал Мадрид клубтэй 5 жилийн 163 сая долларын гэрээ байгууллаа

    Реал Мадрид 6-р сарын 1-нд Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд болсон Аваргуудын лигийн финалд Боруссиа Дортмундыг 2:0-ээр буулган авснаар 2023/24 оны УЕФА Аваргуудын лигт 15 дахь удаагаа түрүүлсэн.

     

    Ийнхүү тэд бүх клубүүдээс шилдэг байж ялалтаа тунхагласныхаа дараа албан ёсоор дэлхийн аваргад хоёронтой гялалзсан залуу супер тамирчдын тэргүүн эгнээнд нэрлэгдэх Францын шигшээ баг, Парис Сэйнт Жэрмэйн клубийн тамирчин Килиан Мбаппетэй 5 жилийн гэрээ байгуулсан тухай мэдээ хөлбөмбөг сонирхогчдын дунд түгсэн юм. Реал Мбаппетэй гэрээ хийнэ гэсэн шум мэдээ хэдийнэ яригдаж байсан ч мөнгөн дүн гэрээний хувьд сонирхол татаж байсан. Улмаар Килиан Мбаппе Реал Мадридтай таван жилийн хугацаатай, жилд 16.3 сая долларын цалинтай гэрээ байгуулсан бөгөөд довтлогч таван жилийн хугацаанд урамшуулал зэргийг багтаагаад 163.9 сая долларын тохиролцоотой гарын үсэг зуржээ.

    Килиан Мбаппе Реал Мадрид клубтэй 5 жилийн 163 сая долларын гэрээ байгууллаа

    Мбаппе ПСЖ-д долоон жил хүчин зүтгэхдээ багтаа 308 тоглолт хийж, 256 гоол оруулсан. Түүний ПСЖ-д тоглосон хугацаа өнгөрсөн тавдугаар сард талбай дээрээ Толузег хүлээн авч 3:1-ээр хожигдсоноор дуусгавар болсон.

    Килиан Мбаппе Реал Мадрид клубтэй 5 жилийн 163 сая долларын гэрээ байгууллаа

    Мбаппе сүүлийн хоёр жилд ПСЖ багийг орхисон гурав дахь алдартай тоглогч боллоо. Аргентины супер од Лионель Месси ПСЖ-г орхин 2023 оны 7-р сард MLS-ийн Интер Майами КФ-д элссэн ба Бразил залуу Неймар 2023 оны 8-р сард Саудын Арабын Про Лигийн Аль Хилал SFC клубт нэгдсэн билээ.