MSports logo
Аарон Гордоны төрсөн ах, Сиксерс багт тоглож явсан Дрю Гордон автомашины ослоор 33 насандаа өөд болжээ
  • Ө
    Өсөхбаяр

    5 сарын 31

  • Аарон Гордоны төрсөн ах, Сиксерс багт тоглож явсан Дрю Гордон автомашины ослоор 33 насандаа өөд болжээ

    Денвер Наггетс багийн тоглогч Аарон Гордоны төрсөн ах, өмнө нь Филаделфиа Сиксерс багт тоглож явсан Дрю Гордон автомашины ослоор нас баржээ. Тэрбээр 33 настай байсан юм. 

     

    Хүчний довтлогчийн байрлалд тоглодог байсан Дрю Гордон өмнө нь Филадельфи 76 багтай есөн тоглолтод оролцож явсан юм. Замналдаа NBA-ийн хөгжлийн лигээс гадна Серби, Итали, Турк, Франц, Литва, Польш, Орос, Украин, Японы дээд лигт тоглож явсан удаатай. 

     

    Дрю Гордон коллежийн сагсан бөмбөгт дөрвөн одтой элсэгчээр орсон ба Сан Хосе хотоос UCLA-руу нүүж, тэр жилдээ өөрийгөө нээж харуулсан юм. Түүний дараа хоёрдугаар курсийнхээ дундуур багаа сольж Нью Мехико хотруу шилжжээ. 

     

    Нью Мехикод илүү үр бүтээлтэй тоглож, бүх бүсүүдийн шилдэг тоглогчдын тоонд хоёр удаа багтаж, 2012 оны Mountain West тэмцээний шилдэг тоглогчийн шагналыг хүртэж байсан удаатай. Тэрбээр төгсөх жилдээ 13.7 оноо, 11.1 самбараас бөмбөг авалт дунджилж байжээ. 

    Аарон Гордоны төрсөн ах, Сиксерс багт тоглож явсан Дрю Гордон автомашины ослоор 33 насандаа өөд болжээ

    2012 оны NBA-ийн драфтад сонгогдоогүй Дрю Гордон Даллас Маверикс багтай зуны лигт тоглож, улмаар түүний 12 жил үргэлжилсэн мэргэжлийн замнал эхэлсэн юм. 2014 онд NBA-ийн зуны лигт Сиксэрстэй хамт оролцож, нэг сарын гэрээ хийн 9 тоглолтод оролцсон юм. Дрю Гордон Франц, ОХУ-ын дээд лигт тоглохдоо бүх оддын багт нэрлэгдэж, 2014 оны Италийн дээд лигийн аваргын цомыг өргөж байсан удаатай. Денвер Наггетс баг Аарон Гордон болон түүний гэр бүлд хүндэтгэл үзүүлж, түүнийг санан дурсах болно гэдгээ илэрхийлж цахим хуудаснаа нийтэлжээ. 

    Аарон Гордоны төрсөн ах, Сиксерс багт тоглож явсан Дрю Гордон автомашины ослоор 33 насандаа өөд болжээ