MSports logo
ОЛИМП: Парисын олимпын тасалбарын тухай
  • Б
    Бэлгүүн

    5 сарын 31

  • ОЛИМП: Парисын олимпын тасалбарын тухай

    33 дахь удаагийн зуны олимпын наадмын нээлтийн ёслол болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлдлээ.

    Парис-2024 наадмын тасалбарын албан ёсны вэбсайт болох tickets.paris2024 дээрх "Ticketing Thursdays" үйл ажиллагааг эхлүүлжээ. Олимпын наадмын шинэ тасалбарууд долоо хоног бүрийн Пүрэв гарагийн 10:00 цагаас худалдаанд гарч байна.

    ОЛИМП: Парисын олимпын тасалбарын тухай

    Пүрэв гараг бүр 10,000 тасалбарыг Парис 2024 оны тасалбарын албан ёсны вэбсайт болох tickets.paris2024.org дээр худалдаалж, Францад болох Наадмыг үзэж, түүхэн мөчүүдийн нэг болох боломжийг санал болгож байна. Энэ үйл ажиллагааг эхлүүлэхийн тулд 5-р сарын 30-ны Пүрэв гарагт 10:00 цагаас эхлэн 40,000 гаруй тасалбарыг худалдаанд гаргажээ.

    ОЛИМП: Парисын олимпын тасалбарын тухай

    Уран сайхны гимнастик, долоо хүний рагби, элсний волейбол, сагсан бөмбөг, скейтбординг, BMX, сагсан бөмбөг 3х3 төрөл, гандбол, хөнгөн атлетик, усан поло, бокс, чөлөөт бөх тэргүүтэй бусад олон төрлийн тасалбарууд худалдаалагдаж байна.

    ОЛИМП: Парисын олимпын тасалбарын тухай

    Хөнгөн атлетикийн шигшээ тасалбарын үнэ 85 еврогоос буюу 310,000 төгрөгнөөс эхэлж байгаа бол Эйфедийн цамхагийн доор зохиогдох элсний волейболын төрлийн тасалбар 24 еврогийн үнэтэй байгаа аж. 

    ОЛИМП: Парисын олимпын тасалбарын тухай

    Мөн нээлтийн ёслолын шинэ тасалбарууд худалдаанд гарсан бөгөөд 7-р сарын 26-нд болох нээлтийн ёслолын 1000 тасалбарыг С, Е ангиллаар авах боломжтой байна.

    Парис 2024 олимпын хамгийн боломжийн багцуудаас НӨАТ оруулаад 100 еврогийн үнэтэй байна.

    Наадмын олон нийтэд зориулсан сүүлийн үеийн саналуудын талаар эндээс үзэх боломжтой : https://hospitalitytravelpackages.paris2024.org.

    ОЛИМП: Парисын олимпын тасалбарын тухай