Монгол улсын буудлага спортын төрөлд өнөөдөр хоёр рекорд шинэчлэгдсэн баярт үйл явдал тохиож байна. Тодруулбал Монголын буудлага спортын холбооноос зохион байгуулж буй 2024 оны “Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн” энэ сарын 10-17-ны өдрүүдэд "Үндэсний шигшээ багийн бэлтгэл, сургалтын төв"-д зохиогдож байна. Өнөөдөр тус тэмцээний 10м-ийн хийн гар бууны дасгалд Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин, “Парис 2024” наадмын эрхээ аваад буй ОУХМ Э.Даваахүү 588 онож Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Буудлага: 10м хийн гар буу, 50м урт бууны төрөлд Монгол улсын рекорд шинэчлэгдлээ
Ө
Өсөхбаяр
6 сарын 12
Мөн өөр нэг амжилт ХБНГУ-ын Мюнхен хотноо зохиогдсон “Дэлхийн цом”-ын тэмцээнд бүртгэгдлээ. Тус тэмцээний 50м урт бууны 3х20 дасгалд Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Эрхэмбаяр 588 онож Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
МБСХ-ны 2024 оны Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн яг одоо үргэлжлэн явагдаж байгаа ба 19 байгууллагын 140 гаруй тамирчид оролцож байна.