2005 оны 05-р сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл гурвуулаа. Ээж болон ахтайгаа амьдардаг. Бага байхдаа сахилгагүй эршүүд хүүхэд байсан. Бусад хүүхдүүдийн л адил гадаа тоглож, өдрийг өнгөрөөдөг байлаа.
Миний хувьд тулаанаар хичээллээд сүүлийн хагас жил болж байна. Анх тулаан хийхийг маш их хүсэж байсан бас их айж байсан ч энэ л зүйлийг хийж чадах юм шиг санагдаад оролдоод үзсэн. Энэ спортод татагдах болсон шалтгаан нь зөвхөн нэг зүйлд баригддаггүй холимог тулаан гэх нэр шигээ олон төрлийн спортын техник, мэх байдаг болохоор илүү дуртай болсон.
Анх хичээллэж эхлэхэд их хурдан шантардаг байсан. Гэхдээ би эхлүүлсэн юм чинь заавал эцсийн үзнэ дээ гэж бодоод хийх зүйлээ үргэлжлүүлэн хийдэг. Ойр дотнын хүмүүстэйгээ ярилцаж урмын үгийг нь сонсохоор илүү зоригтой болдог.
Надад чөлөөт цаг бараг гардаггүй. Хэрвээ чөлөөт цаг гарвал гүйх, ууланд алхах юм уу найзуудтайгаа заал авдаг. Миний хобби гэвэл зураг зурж, шүлэг зохиодог. Тэмдэглэл хөтлөх дуртай.
Улсын чанартай 5 төрлийн өөр өөр тэмцээнээс улсын аваргын медальтай. Одоогоор хамгийн том тэмцээн минь 2023 оны 7 сард Монголд болсон жюү жицүгийн дэлхийн аваргын тэмцээнд дуо шоу төрлөөр орж хүрэл медаль авч байсан.
ТА СПОРТ КЛУБ, СПОРТ ТОГЛООМЫН ГАЗРУУДАД НЭГ, НЭГ УДАА ҮНЭГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛЖ БОЛНО ГЭВЭЛ ЯМАР БЭ? Msports app гишүүн байгууллагуудтайгаа хамтран спорт сонирхогч, хичээллэгч нартаа зориулан энэхүү үйлчилгээг нэвтрүүллээ. Msports app-ын Version-2 оо татаад Plus гишүүн болоорой. Манай Plus гишүүн болсоноор та: ✅+50 Спорт клуб, сургалт, тоглоомын төвүүдэд НЭГ, НЭГ УДАА үнэгүй хичээллэх, тоглох боломжтой, ✅+150 Спортын газруудад 3-65%-ын хөнгөлттэй үйлчлүүлэх /спорт клуб, сургалт, дэлгүүр, спорт лаунж, эмнэлэг г.м/ ✅Долоо хоног бүр нэмэгдэх спортын видео хичээл үзэх боломжтой. /Шатар, даам, оюун ухааны, фитнес, гимнастик г.м/ ✅Эрүүл хооллолт, спортын гэмтэл, спортын хоол зүйн видео хичээл үзэх, зөвлөгөө авах боломжтой, ✅Plus гишүүдэд зориулсан төрөл бүрийн сургалт, зөвлөгөө, өдөрлөгт үнэ төлбөргүй оролцох ✅500 гаруй спортын үйлчилгээний газруудын мэдээлэл авах, контент үзэх зэргээр олон олон боломжуудыг танд олгохоор Иргэдийг спортоор хичээллэхийг дэмжиж манай гэрээт байгууллагууд тогтмол нэмэгдэж байгаа шүү 😍🥰. Plus гишүүн болохыг хүсвэл https://onelink.to/wvgkqe энэхүү линкээр орж, апп татаж бүртгүүлээрэй.
Багадаа Жэки Чан ахын тулаант адал явдалт кинонуудыг үздэг байсан болохоор Цагдаагийн түүх 2 санаанд орж байна. Хэрвээ киноны нэг дүр бүтээх байсан бол адал явдалт инээдмийн кинонд дүр бүтээх байсан.
Эрэгтэй хүн биеэ зөв авч явдаг, хүмүүстэй мэндтэй устай эелдэг харьцдаг болон хөгжилтэй байвал таалагдаг. Их зантай, ойлгомжгүй хүмүүс таалагддаггүй. Найз залуу байхгүй.
Хийсвэр зүйл хүсэх дургүй. Хүмүүс бүгд эрүүл байх боломж нь бүрдсэн байгаасай. Хүн хүнээ илүү их хайрлаасай, хэзээ үхэхийг нь мэдэхгүй шүү дээ. Өөр нэг хүсэл гэвэл маш их мод таримаар байна.
Хэрэглэх дургүй ундаа гэвэл гаазтай ундаа тэр дундаа Кола. Хоолны хувьд их халуун ногоотой, амтлагч их орсон хоолнуудад дургүй.
Тамирчин хүний хувьд дараа дараагийн том тэмцээнүүддээ амжилттай оролцож Дэлхийн аварга болох зорилготой. Хувь хүн талаасаа биеэ хөгжүүлэх.