1996 оны гуравдугаар сарын 12-нд Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн. Ам бүл дөрвүүлээ. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хүүхэд насаа Улаанбаатар хотын Багануур дүүрэгт өнгөрүүлсэн. Багадаа сэргэлэн цовоо, хөдөлгөөнтэй хүүхэд байсан.
Сагсан бөмбөгийн спортоор 2011 оноос хойш тасралтгүй хичээллэж байгаа. Анх найзуудтайгаа Багануур дүүргийн сагсан бөмбөгийн “Raids club”-д явж эхлээд амжилт үзүүлж эхэлсэн. Түүнээс хойш эргэж буцалтгүй сагсан бөмбөгийн спортыг сонгосон.
Адал явдалтай кинонд дуртай. Harry Potter, Бөгжний эзэн гэх мэт.
Аялалд гарах хөгжилтэй зүйл туршиж үзэх, дуулах дуртай.
ТА СПОРТ КЛУБ, СПОРТ ТОГЛООМЫН ГАЗРУУДАД НЭГ, НЭГ УДАА ҮНЭГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛЖ БОЛНО ГЭВЭЛ ЯМАР БЭ? Msports app гишүүн байгууллагуудтайгаа хамтран спорт сонирхогч, хичээллэгч нартаа зориулан энэхүү үйлчилгээг нэвтрүүллээ. Msports app-ын Version-2 оо татаад Plus гишүүн болоорой. Манай Plus гишүүн болсоноор та: ✅+50 Спорт клуб, сургалт, тоглоомын төвүүдэд НЭГ, НЭГ УДАА үнэгүй хичээллэх, тоглох боломжтой, ✅+150 Спортын газруудад 3-65%-ын хөнгөлттэй үйлчлүүлэх /спорт клуб, сургалт, дэлгүүр, спорт лаунж, эмнэлэг г.м/ ✅Долоо хоног бүр нэмэгдэх спортын видео хичээл үзэх боломжтой. /Шатар, даам, оюун ухааны, фитнес, гимнастик г.м/ ✅Эрүүл хооллолт, спортын гэмтэл, спортын хоол зүйн видео хичээл үзэх, зөвлөгөө авах боломжтой, ✅Plus гишүүдэд зориулсан төрөл бүрийн сургалт, зөвлөгөө, өдөрлөгт үнэ төлбөргүй оролцох ✅500 гаруй спортын үйлчилгээний газруудын мэдээлэл авах, контент үзэх зэргээр олон олон боломжуудыг танд олгохоор Иргэдийг спортоор хичээллэхийг дэмжиж манай гэрээт байгууллагууд тогтмол нэмэгдэж байгаа шүү 😍🥰. Plus гишүүн болохыг хүсвэл https://onelink.to/wvgkqe энэхүү линкээр орж, апп татаж бүртгүүлээрэй.
Дээд лигийн 2 удаагийн аварга, цагариган дээрээс довтлох тэмцээний 3 удаагийн аварга үндэсний супер лигийн MVP, он оны тэмцээний MVP, спортын мастер цолтой.
Багийн улирлын амжилт болон хамгаалалт довтолгоонд жигд оролцсон нь “Шилдэг үнэ цэнтэй” тоглогчоор тодроход илүү түлхэц болсон.
Эмэгтэй хүний хайр халамж, эелдэг даруухан зан ааш таалагддаг.
Идэх дуртай хоол гэвэл цуйван, шөлтэй бүх төрлийн хоолнууд. Сайн хийж чаддаг хоол гэвэл Тактуритан, будаатай хуурга.
Дээд түвшинд удаан тогтвортой тоглох, Олон улсын тэмцээнд Монгол Улсынхаа нэрийг гаргаж, дутуу зүйл дээрээ илүү сайн ажиллаж өөрийгөө хөгжүүлэх зорилготой.
Миний бодлоор сагсан бөмбөг гэдэг бол нэгэн гэр бүл. Багаараа хожиж, хожигдож ямар ч хэцүү зүйлийн цаана гарч эцсийн үзэж чаддаг ахан дүүс гэр бүлтэй болдог нь хамгийн сонирхолтой байдаг. Сонирхогч хүүхэд залуучууддаа хандаж хэлэхэд зорьсон зорилгодоо үнэнч тууштай байхад амжилт өөрөө ирдэг гэдгийг хэлмээр байна.