MSports logo
ТАНИЛЦ: Үндэсний Дээд лигийн 30 дахь улирлын ШИЛДЭГҮҮД
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 13

  • ТАНИЛЦ: Үндэсний Дээд лигийн 30 дахь улирлын ШИЛДЭГҮҮД

    Монголын сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн 30 дахь жилийн буюу 2024-2025 оны улирлын Шилдэг тоглогчид тодорлоо. Энэ жил эрэгтэй нийт 10 баг өрсөлдөж, шилдэг найман баг Плэй-оффын шатанд өрсөлөж буй. Өнөөдөр 11:00 цагаас жил бүр уламжлал болгон өгдөг нийт долоон шагналын эздийг Үндэсний Дээд лигээс тодруулан, шагналыг нь гардуулав.



    2024-2025 оны шилдэгүүдээр:

    Шилдэг шинэ тоглогч буюу “Rookie Of The Year”

    М.Чинхутаг - ИНҮТ YES TLG багийн тоглогч

    ТАНИЛЦ: Үндэсний Дээд лигийн 30 дахь улирлын ШИЛДЭГҮҮД

    Шилдэг амжилт нь ахисан тоглогч-“Most Improved Player Of The Year”

    Ганцолмоны Болор-Эрдэнэ

    Тэрбээр өнгөрсөн улиралд 7.4 оноо, 2.2 самбар, 4.0 оновчтой дамжуулалт, 1.0 бөмбөг таслалт дунджилсан бол энэ улиралд 14.5 оноо, 3.1 самбар, 5.1 оновчтой дамжуулалт, 1.4 бөмбөг таслалт дунджилжээ.

    ТАНИЛЦ: Үндэсний Дээд лигийн 30 дахь улирлын ШИЛДЭГҮҮД

    Шилдэг зургаа дахь тоглогч - “Sixth Player Of The Year”

    Нямдоржийн Ганбаатар - SG Apes

    Н.Ганбаатар энэ улиралд сэлгээнээс 7.1 оноо, 4.0 самбар, 49 хувийн довтолгоо дунджилжээ.

    ТАНИЛЦ: Үндэсний Дээд лигийн 30 дахь улирлын ШИЛДЭГҮҮД

    Шилдэг дасгалжуулагч - “Coach Player Of The Year”

    Zeljko Vasiljevic - Хасын Хүлэгүүд

    Энэ улиралд Хасын Хүлэгүүд баг “19-8” амжилттайгаар лигийн амжилтын хүснэгтийг тэргүүлсэн.

    ТАНИЛЦ: Үндэсний Дээд лигийн 30 дахь улирлын ШИЛДЭГҮҮД

    Шилдэг гадаад тоглогч буюу “International Player Of The Year”

    Байрон Уэсли Жр - Бишрэлт Металл

    Байрон Уэсли энэ улиралд 23.2 оноо, 6.2 самбар, 5.8 оновчтой дамжуулалт, 1.7 бөмбөг таслалт, 56 хувийн довтолгоо дунджилжээ.

    ТАНИЛЦ: Үндэсний Дээд лигийн 30 дахь улирлын ШИЛДЭГҮҮД

    Шилдэг хамгаалан тоглогч - “Defensive Player Of The Year”

    Алтангэрэлийн Азбаяр - Хасын Хүлэгүүд


    Түүний энэ улирлын хамгаалалтын рэйтинг 88 буюу бүх тоглогчдыг тэргүүлсэн байна.

    ТАНИЛЦ: Үндэсний Дээд лигийн 30 дахь улирлын ШИЛДЭГҮҮД

    Улирлын хамгийн том шагнал болох Үнэ Цэнтэй тоглогч буюу “Most Valuable Player Of The Year”


    Алтангэрэлийн Азбаяр - Хасын Хүлэгүүд


    А.Азбаяр энэ улиралд 11.5 оноо, 6.6 самбар, 1.0 оновчтой дамжуулалт, 1.3 хаалт, 51 хувийн довтолгоо дунджилсан ба Хасын Хүлэгүүд баг нь “19-8” амжилттай лигийн амжилтын хүснэгтийг тэргүүлсэн.

    ТАНИЛЦ: Үндэсний Дээд лигийн 30 дахь улирлын ШИЛДЭГҮҮД