MSports logo
ESL Pro League-ийн S21: Хамгийн нэр хүндтэй CS2-ын тэмцээнд аль баг түрүүлэх бол?
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 12

  • ESL Pro League-ийн S21: Хамгийн нэр хүндтэй CS2-ын тэмцээнд аль баг түрүүлэх бол?

    ESL Pro League Season 21 тэмцээн плей-оффт өрсөлдөх багууд шалгарсан. Нийт 24 багаас энэ удаад хамгийн хүчтэй найман баг шалгарч үлдлээ. Олон улсын спортын мэргэжлийн байгууллагууд тэмцээн уралдаанд ялах багуудын магадлалыг гаргадаг. Тэгвэл ESL Pro League S21-ийн хамтран ажиллагч 1xBet-ийн eSports-ын спортын мэргэжилтнүүд гаргасан байна.


    ESL Pro лигийн 21 дэх улирлын хамгийн чухал зүйлс

    ESL Pro League Season 21 нь Counter-Strike 2-ын хамгийн нэр хүндтэй S-Tier тэмцээнүүдийн нэг юм. Цувралын анхны тэмцээн 10 жилийн өмнө эхэлсэн ба ESL Pro лиг нь өдгөө цахим спорт дахь хамгийн алдартай тэмцээнүүдийн нэг болсон юм. Intel Extreme Masters тэмцээнүүд болон энэхүү цуврал нь Intel Grand Slam-ийн нэг хэсэг бөгөөд дөрвөн тэмцээнд түрүүлбэл 1,000,000 долларын шагналын сан авна. Мөн шагналын мөнгө төдийгүй Valve-ийн чансааг өсгөдөг бөгөөд дараагийн тэмцээнд урилгаар оролцоход чухал үүрэгтэй.


    ESL Pro League Season 21: Формат болон мөнгөн шагнал


    Тэмцээн 2025 оны 3-р сарын 1-ээс 16-ны хооронд Шведийн Стокгольм хотын ESL Studio-д Intel, DHL, 1xBet болон олон улсын томоохон брэндүүдийн дэмжлэгтэйгээр явагдаж буй. Гуравдугаар сарын 1-ээс 5-ны хооронд болсон эхний шатанд 16 баг оролцож, шилдэг 8 оролцогчийг тодруулсан бөгөөд 3-р сарын 7-ноос 11-ний хооронд болсон хоёрдугаар шатанд Valve дэлхийн чансааны 2-р шатанд шалгарсан эхний 8 баг, 2-р шатанд шууд урилга авсан 8 баг өрсөлдсөн плэй-оффын 8 оролцогчийг тодруулах тоглолтууд явагдсан.

    Шийдвэрлэх Плэй-Оффын тоглолтууд 3-р сарын 13-16-нд явагдах бөгөөд тоглолтууд шууд хасагдах журмаар явагдана. Багууд алдаа гаргах эрхгүй тул ялагдал бүр хасагдах аюулд хүргэнэ.

    ESL Pro League-ийн 21-р улирлын шагналын сан нь 1,000,000 доллар бөгөөд үүнээс 400,000 доллар нь багийн тоглогчдод, 600,000 доллар нь багуудад хуваарилагдана.


    1-р байр: Тоглогчдод 100,000 доллар + клубт 150,000 доллар = 250,000 доллар

    2-р байр: Тоглогчдод 50,000 доллар + клубт 75,000 доллар = 125,000 доллар

    3-4-р байр: Тоглогчдод 25,000 доллар + клубт 55,000 доллар = 80,000 доллар

    5-8-р байр: Тоглогчдод 18,000 доллар + клубт 40,000 доллар = 58,000 доллар


    ESL Pro League-ийн 21-р улирлын хасагдах шатанд өрсөлдөх 8 баг.


    1. G2 Esports
    2. Team Spirit
    3. The MongolZ
    4. Team Vitality
    5. MOUZ
    6. NAVI
    7. Eternal Fire
    8. Team Liquid.


    Valve үнэлгээний эхний 8-д багтаагүй ч энэ тэмцээний хасагдах шатанд шаларгасан цорын ганц баг нь FaZe Clan бөгөөд тэд PGL Cluj-Napoca 2025-т маш хүнд плей-оффт тоглосон. Мөн дээрх багуудаас гадна 16 баг тэмцээнийг эхний шатнаас эхлүүлж байгаа бөгөөд эдгээр багуудыг сонгохдоо Valve-ын үнэлгээ, олон улсын ESL Challenger тэмцээнүүд болон бүсийн ESL Challenger лигийн 48-р улирлын тоглолтын үр дүнд тулгуурласан байна.
    Энэ жагсаалтад: FURIA, 3DMAX, Eternal Fire, GamerLegion, FlyQuest, SAW, HEROIC, Nemiga Gaming, M80, NRG, TYLOO, Lynn Vision, paiN Gaming, MIBR, Mindfreak болон Housebets орно.


    Эхний шат эхлэхээс өмнө эдгээр багуудын ихэнх нь хоёрдугаар шатанд шалгарах нь бараг л тодорхой байсан тул тэмцээний ялалтын гол өрсөлдөгчид хамгийн өндөр үнэлгээтэй дээрх найман баг хэвээр байлаа


    GamerLegion, SAW, 3DMAX, Eternal Fire, MIBR, FURIA, paiN Gaming, TYLOO багууд эхний шатнаас хоёрдугаар шат руу дэвшсэн боловч 2-р шатны шийдвэрлэх тоглолтод Eternal Fire хожиж Плэй-оффт шалгарсан.

    Плэй-офф эхлэхээс өмнө тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багууд бол Team Vitality, Natus Vincere, MOUZ болон Team Spirit юм. Тэдний одоогийн формоос харахад тэд шөвгийн наймд өрсөлдөгчөө төвөггүйхэн буулган авч, тэмцээний хамгийн хүчтэй баг гэдгээ харуулах болно.