MSports logo
Ш.Энхийн-Одын баг хасагдах шатны тоглолтдоо харамсалайгаар хожигдлоо
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 12

  • Ш.Энхийн-Одын баг хасагдах шатны тоглолтдоо харамсалайгаар хожигдлоо

    Хойд Америкийн оюутны сагсан бөмбөгийн лиг буюу NCAA-ийн хасагдах шатны хамгийн чухал тоглолтууд эхэлээ. Нийт 12 бүсийн хасагдах шатны тоглолтууд эхэлсэн. Эхний тойрогт Ш.Энхийн-Одын "Utah Utes" баг BIG 12 бүстээ 16 хожил, 16 ялагдалтайгаар 11 дүгээр байранд бичигдсэн юм. Ингэснээр эхний шатанд 17 ялалт, 15 хожигдолтой ч бүсдээ долоон хожил, 13 ялагдсан үзүүлэлтээр 14 жагссан UCF Knights багтай учраа таарсан юм. Тэд өмнө нь улиралд хоёр удаа учраа таарсан хоёуланд нь UCF Knights баг хожиж байжээ.

    Өнөөдөр Миссури мужийн Канзас Сити хотын T-Mobile Center-т хасагдах шатны тун чухал тоглолт болж өндөрлөв.

    Ютачууд тоглолтыг 21:9-өөр тэргүүлж эхлүүлсэн ч хоёрдугаар хагаст эсрэг баг илүү довтолгооны санаачилгатай, хамгаалалт өндөртэй байж 24:3 харьцаатай давамгайлав. Utah Utes-чууд оноог ойртуулж чадалгүй явсаар 87:72 харьцаатай "UCF Knights" ялалт байгуулж, дараагийн шатанд чансааны зургаад бичигдэж буй Канзастай хүч үзэхээр боллоо.

    Ш.Энхийн-Одын баг хасагдах шатны тоглолтдоо харамсалайгаар хожигдлоо

    Ш.Энхийн-Од өнөөдөр гараанаас тоглолт эхлүүлж, 28 минутыг талбай дээр өнгөрүүлэхдээ 6 оноо, 6 самбар, 4 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн байна. Ийнхүү Майк оюутны лигт өнгөрүүлсэн гурав дахь улиралдаа 31 тоглолтоос 27 гараанд гарч, 7.5 оноо, 3.3 самбараас бөмбөг авч, 2.7 оновчтой дамжуулалт гэсэн үзүүлэлт дунджилж байна.

    Хэдийгээр хожигдсон ч Юта улирлын дараах тоглолтонд оролцож магадгүй юм. The College Basketball Crown тэмцээн 3-р сарын 31-ээс 4-р сарын 6-ны хооронд болох ба нийт 16 баг өрсөлдөнө. Тэмцээнд Их Арав, Их 12, Том Дорнодын сургуулиуд оролцохоос гадна NCAA тэмцээнд оролцоогүй багууд оролцох эрхтэй. Сонгон шалгаруулалтын хорооноос нэмэлт багийг сонгох боломжтой.


    Ш.Энхийн-Одын баг хасагдах шатны тоглолтдоо харамсалайгаар хожигдлоо