MSports logo
Хүчирхэг Италийн шигшээ баг ДАШТ-д шалгарахад ганц л хожил үлдлээ
  • П
    Пүрэвлхагва

    3 сарын 27

  • Хүчирхэг Италийн шигшээ баг ДАШТ-д шалгарахад ганц л хожил үлдлээ

    2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий Европын бүсийн нэмэлт шатны хагас шигшээ тоглолтууд өнгөрсөн шөнө явагдаж, дэлхийн хөлбөмбөгийн фанатуудын анхаарлыг дахин татлаа. Энэ шат бол жирийн нэг шалгаруулалт биш, харин ДАШТ-д оролцох эсэхийг шийдэх, “амьд үлдэх” сүүлчийн боломж гэдгээрээ онцлог. Европ тивээс ДАШТ-д оролцох эрхийн төлөө өрсөлдөж буй багуудын хувьд энэхүү нэмэлт шат бол асар их дарамт, хариуцлага дагуулсан тулаан юм. Хагас шигшээ шатанд шалгарсан 16 баг ганцхан тоглолтоор хувь заяагаа шийдүүлж, ялагч нь дараагийн шатанд шалгарч, хожигдсон баг нь мөрөөдлөө энд өндөрлүүлэх нөхцөлтэйгөөр талбайд гарсан.

    Өчигдрийн эхний тоглолт Туркийн шигшээ баг талбайдаа Румын улсын шигшээ багийг хүлээн авч 1:0 харьцаатай хожиж, ДАШТ-ий эрхийн төлөө өрсөлдөх боломжоо хадгалж чадлаа.

    Хүчирхэг Италийн шигшээ баг ДАШТ-д шалгарахад ганц л хожил үлдлээ

    Дэлхийн 4 удаагийн аварга Италийн шигшээ баг талбайдаа Умард Ирландын багийг хүлээн авч 2:0 харьцаатай хожиж, ДАШТ-ий эрхийн төлөө өрсөлдөх боломжоо хадгалж чадлаа.

    Хүчирхэг Италийн шигшээ баг ДАШТ-д шалгарахад ганц л хожил үлдлээ

    Украйны шигшээ баг Шведийн шигшээ багтай Испани улсын Валенси хотод тоглолтоо хийж, Шведийн шигшээ баг 1:3 харьцаатай хожиж, ДАШТ-ий эрхийн төлөө өрсөлдөх боломжоо хадгалж чадлаа.

    Хүчирхэг Италийн шигшээ баг ДАШТ-д шалгарахад ганц л хожил үлдлээ

    Роберт Левандовскигоор ахлуулсан Польшийн шигшээ баг талбайдаа Албанийн шигшээ багийг хүлээн авч, 2:1 харьцаатайгаар Польшийн шигшээ баг хожиж, ДАШТ-ий эрхийн төлөө өрсөлдөх боломжоо хадгалж чадлаа.

    Хүчирхэг Италийн шигшээ баг ДАШТ-д шалгарахад ганц л хожил үлдлээ

    Чехийн шигшээ баг талбайдаа Ирландын шигшээ багийг хүлээн авч, үндсэн болон нэмэлт цагт 2:2 харьцаатай тэнцэж, ялагчийг шийдвэрлэх 11 метрийн торгуулийн цохилтоор тодруулж, талбайн эзэн Чехийн шигшээ баг 4:3 харьцаатай хожиж, ДАШТ-ий эрхийн төлөө өрсөлдөх боломжоо хадгалж чадлаа.

    Хүчирхэг Италийн шигшээ баг ДАШТ-д шалгарахад ганц л хожил үлдлээ

    Данийн шигшээ баг талбайдаа Хойд Македонийн шигшээ багийг хүлээн авч, 4:0 харьцаатай хожиж, ДАШТ-ий эрхийн төлөө өрсөлдөх боломжоо хадгалж чадлаа.

    Хүчирхэг Италийн шигшээ баг ДАШТ-д шалгарахад ганц л хожил үлдлээ

    Словакийн шигшээ баг талбайдаа Косовогийн шигшээ багийг хүлээн авч, 3:4 харьцаатай хожигдож, Косовогийн шигшээ баг ДАШТ-ий эрхийн төлөө өрсөлдөх боломжоо хадгалж чадлаа.

    Хүчирхэг Италийн шигшээ баг ДАШТ-д шалгарахад ганц л хожил үлдлээ

    Уэльсийн шигшээ баг талбайдаа Босни ба Херцеговин улсын шигшээ багийн эсрэг тоглож, үндсэн болон нэмэлт цагт 1:1 харьцаатай тэнцэж, ялагчийг шийдвэрлэх 11 метрийн торгуулийн цохилтоор тодруулж, талбайн зочин Херцеговин улсын шигшээ баг 2:4 харьцаатай хожиж, ДАШТ-ий эрхийн төлөө өрсөлдөх боломжоо хадгалж чадлаа.

    Хүчирхэг Италийн шигшээ баг ДАШТ-д шалгарахад ганц л хожил үлдлээ

    ДАШТ-ийг зорих сүүлчийн эрхийн төлөөх тоглолтууд 2026 оны 04-р сарын 01-нд, 02:45 цагаас явагдана.

    Босни ба Херцеговин vs Итали

    Швед vs Польш

    Чех vs Дани

    Косово vs Турк

    Европын нэмэлт шат бол хөлбөмбөгийн талбай дээрх ширүүн өрсөлдөөн, сэтгэл хөдлөлийн оргил цэгийг нэг дор шингээсэн онцгой тоглолтууд хэвээр байна. Ирэх тоглолтууд улам ширүүсэж, илүү их драма, баяр гунигийг авчрах нь дамжиггүй.