MSports logo
Пүрэвдоржийн Орхонтой хүрэл медалийн төлөө өрсөлдөх Айсулуу Тинибекова гэж хэн бэ?
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 10

  • Пүрэвдоржийн Орхонтой хүрэл медалийн төлөө өрсөлдөх Айсулуу Тинибекова гэж хэн бэ?

    “Парис-2024” Зуны олимпын ХХХIII наадмын чөлөөт бөхийн тэмцээн “Champ De Mars” түр ордонд үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 62 кгд Дэлхийн болон Ази тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин П. Орхон эхний даваанд ялагдал хүлээсэн. Тус шатанд “Токио-2020” олимпын наадмын хүрэл, дэлхийн мөнгө, хүрэлтэй Украйны Ирина Колиаденкотой учраа тааран 7:8 гэсэн маш харамсалтай байдлаар ялагдал хүлээв. Украйны тамирчин Ирина Колиаденкогоо цаашид бүх өрсөлдөгчдөө ялан финалд шалгарч манай бөх дагах барилдаан хийх эрх нь нээгдлээ. Өнөөдөр 17:00 цагаас МУГТ П.Орхон дагах барилдаанд Болгар улсын бөх, Дэлхийн аварга Бильяана Дудоваг 3-1 харьцаатай ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон баярт үйл явдал боллоо.

    Пүрэвдоржийн Орхонтой хүрэл медалийн төлөө өрсөлдөх Айсулуу Тинибекова гэж хэн бэ?

    Тэгвэл түүнийг хэсгээ тэргүүлсэн Киргизстаны бөх Айсулуу Тинибекова хүрэл медалийн төлөөх өрсөлдөөнд хүлээж байна. Айсулуу нь 1993 оны 5-р сарын 4-нд төрсөн. Киргистаны Майлуу-Су хотод төрсөн. 16 настайгаасаа чөлөөт бөхийн спортын хичээллэж эхэлсэн ба 2012 оны Лондонгийн олимпод 21 насандаа оролцож байжээ. Тус жилдээ шигшээ 16-аас хойш шалгарч чадаагүй. Түүнээс хойш тасралтгүй хичээллэж Тив, Дэлхийн тэмцээнүүдэд оролцсоор явсан ба 2016 оноос түүний амжилтууд гарч эхэлсэн байна. 2016 онд Азийн аварга цолыг анх хүртэж, тус ондоо Риогийн олимпод хүч үзэн шагналт 5-р байр эзэлсэн байна. Түүнээс хойш дахин дөрвөн удаа Азийн тивийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2019, 2021, 2023 онуудад аваргалж, босоо бөх байсан байна. Түүнийгээ ч 2021 оны Токиогийн олимпод баталж мөнгөн медаль хүртэж байсан туршлагатай тамирчин байна. 


    Пүрэвдоржийн Орхонтой хүрэл медалийн төлөө өрсөлдөх Айсулуу Тинибекова гэж хэн бэ?

    Хүрэл медалийн төлөөх барилдаан Монголын цагаар 08-р сарын 11-ны 02:15 цагаас эхэлнэ. 


    Пүрэвдоржийн Орхонтой хүрэл медалийн төлөө өрсөлдөх Айсулуу Тинибекова гэж хэн бэ?