MSports logo
МУГТ М.Анхцэцэг өнөөдөр гурав дахь олимподоо хүч сорих гэж байна
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 10

  • МУГТ М.Анхцэцэг өнөөдөр гурав дахь олимподоо хүч сорих гэж байна

    Хүн төрөлхтний эв нэгдэл “Парис 2024” зуны олимпын наадам маргааш буюу наймдугаар сарын 11-ний өдөр өндөрлөнө. Өнөөдөр манай улсаас хүндийг өргөлтийн -81 кг-ын жинд МУГТ М.Анхцэцэг эх орноо төлөөлөн өрсөлдөх гэж байна. Тэрбээр орой 22:00 цагаас өргөх ба түүний жинд дэлхийн шилдэг 13 тамирчин өрсөлдөнө. Хүндийг өргөлтийн тамирчин, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Дэлхийн цомын аварга. Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ М.Анхцэцэг нь анх Рио 2016 олимпын дэвжээнд хүч сорьж 8-р байранд шалгарсан бол Токиогийн олимпод хоёр дахь удаагаа оролцон шагналт дөрөвдүгээр байранд шалгарч байсан юм. Түүнийг тухайн жилд бэртэлтэй байсныг онцлох нь зүйн хэрэг биз ээ. М.Анхцэцэг 10 настайгаасаа энэхүү спортоор хичээллэсэн бөгөөд аав ээж нь спортоор хичээллүүлэх дургүй байсан ч өнөөдөр гурав дахь удаагаа олимпын дэвжээнээ өрсөлдөх гэж байна.

    МУГТ М.Анхцэцэг өнөөдөр гурав дахь олимподоо хүч сорих гэж байна

    Тэрбээр олимпод оролцох эрхээ тавдугаар сард авсан ба эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд М.Анхцэцэг чансаагаараа шилдэг 10-т бичигдэн Парис явах тийзээ захиалж байжээ. Түүний тухай таны мэдэхгүй 10 баримтыг ЭНД дарж сонирхоно уу.