MSports logo
ОУХМ Б.Нарантуяа Снукер биллиардын ААШТ-д медалийн болзол ханган өрсөлдөж байна
  • Ө
    Өсөхбаяр

    2 сарын 21

  • ОУХМ Б.Нарантуяа Снукер биллиардын ААШТ-д медалийн болзол ханган өрсөлдөж байна

    Катарын нийслэл Доха Хотноо Снүүкер Билльярдын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-аас эхлэн амжилттай үргэлжилж байна. Тус тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй насанд хүрэгчдийн болон 21 хүртэлх насны эрэгтэйчүүдийн ангиллаар зохиогдож байна.

    Манай улсаас ОУХМ Б.Нарантуяа тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, Хонг Конг, Энэтхэг, Ираны тамирчдыг ялж хүрэл медалийн болзол хангаад байгаа юм. Өнөөдөр мөнгөн медалийн төлөө Энэтхэгийн тамирчинтай өрсөлдөх юм. Хэрвээ ялалт байгуулвал Хонг Конг, Энэтэхэгийн тамирчдын аль ялсантай Аваргын төлөө тоглоно.

    ОУХМ Баярсайханы Нарантуяа нь снукер биллиардын төрлөөр ДАШТ-ны том тайзнаас анхны медаль хүртсэн тамирчин бөгөөд өнгөрсөн жил Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөн анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан чадварлаг тамирчин билээ.