MSports logo
МУГТ М.Анхцэцэг Хүндийг өргөлтийн ДАШТ-ээс 🥈 Мөнгөн медаль хүртэж ДАШТ-ээс 5 медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    12 сарын 16

  • МУГТ М.Анхцэцэг Хүндийг өргөлтийн ДАШТ-ээс 🥈 Мөнгөн медаль хүртэж ДАШТ-ээс 5 медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин боллоо

    Бахрайн улсын Манама хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 89, эмэгтэйчүүдийн 32 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

    Тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Гавьяат тамирчин М.Анхцэцэг, 71 кг-д ОУХМ Г.Ануужин, О.Төгс-Эрдэнэ, 76 кг-д Х.Буяннэмэх, А.Содгэрэл нар хүч үзэв. МУГТ М.Анхцэцэг өөрийн жиндээ мөнгөн медаль хүртлээ.

    ДАШТ-ээс 5 медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин, Монгол Улсаас хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн цор ганц тамирчин боллоо. М.Анхцэцэг нь ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальтайгаар цогц медалийн эзэн боллоо.


    2017 оны ДАШТ - Хүрэл (Огцом өргөлт)

    2019 оны ДАШТ - Хүрэл (Огцом өргөлт)

    2021 оны ДАШТ - Алт (Нийлбэр)

    2022 оны ДАШТ - Мөнгө (Түлхэлттэй)

    МУГТ М.Анхцэцэг Хүндийг өргөлтийн ДАШТ-ээс 🥈 Мөнгөн медаль хүртэж ДАШТ-ээс 5 медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин боллоо