MSports logo
Кармело Энтони, Дуайт Ховард нар энэ жилийн Алдрын танхимд
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 2

  • Кармело Энтони, Дуайт Ховард нар энэ жилийн Алдрын танхимд

    Хойд Америкийн Сагсан бөмбөгийн NBA-ийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох Нэйсмитийн дурсгалын нэрэмжит сагсан бөмбөгийн алдрын танхимд орох шинэ гишүүдийг танилцууллаа.


    Энэ жилийн алдрын танхимд орох нэр хүндтэй эрхмүүдээр та бүхний сайн мэдэх Кармело Энтони, Дуайт Ховард нар сонгогдсон байна .

    Дээрх хоёр тоглогч хоёулаа лигийн түүхэн дэх шилдэг 100-д ​​багтсан.

    Дуайт Ховард

    Кармело Энтони, Дуайт Ховард нар энэ жилийн Алдрын танхимд

    НБА-ийн аварга Ховард 2022 онд НБА-ээ орхисон. Орландо Мэжиктэй хийсэн эхний найман улирлын үзүүлэлт түүнийг хангалттай Алдрын Танхимд орох үндэслэл болжээ.


    Хэдийгээр энэ хугацаанд аварга болж чадаагүй ч Ховард Орландогийн хамтаар 8 удаа "Бүсийн аварга" болж, оны шилдэг хамгаалагчаар гурван удаа нэрлэгдсэн, 2007-08 он, 2011-2012 оны хооронд Бүх НБА-ийн шилдэг тоглогчоор ч нэрлэгдээд амжсан. Түүгээр ч зогсохгүй Ховард дөрвөн улирал дараалан MVP санал хураалтаар эхний тавд орж, 2010-2011 онд Деррик Рөүзийн яг ард бичигдсэн юм. Хожим Лос Анжелес Лэйкерс багтай гурван улирал өөр улирал тоглохдоо эцэст нь аварга болсон түүхтэй. Мөн тэрбээр 2008 оны АНУ-ын шигшээ багийн хамтаар Олимпын алтан медаль хүртсэн амжилт үзүүлсэн билээ.



    Кармело Энтони


    Кармело Энтони, Дуайт Ховард нар энэ жилийн Алдрын танхимд

    Кармело Энтони 19 жилийн турш НБА-ийн замналдаа бусдад хамгийн их хайрлагдсан тоглогчдын нэг. Энтони MVP-ийн санал хураалтын эхний тавд нэг л удаа орж байсан нь 2012-2013 онд бөгөөд хэзээ ч Бүх NBA-ын тэргүүн баг болж чадаагүй. Гэхдээ Мело Бүх оддын тоглолтод 10 удаа оролцож, Бүх НБА-ийн багт зургаан удаа нэрлэгдсэн юм. 2013 оны улиралд Нью Йорк Никст байхдаа лигийг оноо авалтаар тэргүүлж байлаа. Алдрын танхимд зөвхөн НБА-д оруулсан үр нөлөөг хардаггүй ба тэрбээр АНУ-ын залуучуудад сагсан бөмбөг тоглох урам зоригийг асар их өгсөн эрхэмүүдийн нэгт зүй ёсоор ордог. NCAA-д тоглох хугацаандаа 2003 онд аваргалж, тэр жилийн шилдэг тоглогчоор нэрлэгдэж байв. Мөн АНУ-ын шигшээ багийн хамтаар 2004 оны Олимпод хүрэл, 2008, 2012, 2016 оны Олимпуудад алтан медаль хүртэхийн сацуу АНУ-ын шигшээ багийн оноо авалтаар дээгүүр байр эзэлдэг нэгэн юм.