MSports logo
Манай баг дахин нэг монгол чадварлаг тоглогч багтаа нэгтгэх хүсэлтэй байна
  • Д
    Дөлгөөн

    3 сарын 6

  • Манай баг дахин нэг монгол чадварлаг тоглогч багтаа нэгтгэх хүсэлтэй байна

    Монгол улсаас анх удаа Футзалын олон улсын лигт мэргэжлийн гэрээ байгуулсан Төмөрбаатарын Анхбаяр цахим хуудаснаа мэдэгдэл гаргажээ.

    "Шинэ баг хамт олон маань намайг хүлээн авч, бэлтгэл сургуулилтад хамруулахдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Тэд надаас Монголд өөр сайн тоглогчид бий юу гэж асуухад, "Байгаа" гэж хариулсан. Ингээд хэрэв тохиромжтой тоглогч байвал дахин нэг монгол тамирчныг багтаа элсүүлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. Футзалын чадварлаг тамирчид маань олон улсын мэргэжлийн гэрээ хийх боломжтой болж байна. Хэрэв өөрийгөө энэ боломжийг ашиглаж чадна гэж бодож байвал тоглолтын бичлэгүүдээ над руу илгээгээрэй" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

    Тэрбээр БНХАУ-ын футзалын Супер лигийн "Tsingtao Hiyes Football Club” багтай мэргэжлийн гэрээ байгуулан бэлтгэлдээ ороод байгаа юм.

    Футзалын чадварлаг залуус доорх хаяг руу холбогдож өөрсдийн бичлэгээ илгээгээрэй.

    #Mnews #MPost #Msports #Ankhbayar #futsal .

    Спортын мэдээ мэдээллийг Msports.mn-ээс