Сүүлийн гурван жил тасралтгүй Завхан Бродерс багт хүчин зүтгэж, улирал болон Плэй-оффт олон гайхалтай тоглолтыг бидэнд толилуулсан. Улирал бүр оноо авалтаар лигийг тэргүүлж, шилдэг гадаад тоглогчдын эгнээнд зүй ёсоор бичигдэж байсан юм.
Түүний өнгөрсөн жил авсан 56 оноо шинж ордоны лигийн дээд амжилт хэвээрээ л байна.
Түүний талбай дээрх уран гоёмсог довтолгоо, самбар нураах шахсан тохолтууд, биедээ баймгүй ур чадвараар тэрбээр хэдийнээ Монголын сагсан бөмбөг сонирхогчдын хайрыг татсан нэгэн. Зөвхөн Дээд лиг гэлтгүй Монголын шигшээ багийн талбай дээрээ хийсэн тоглолт бүрийг алгасалгүй үзэж, багийн хамтрагч, мөр зэрэгцэн тоглож явсан Монгол тамирчдаа дэмжин үзэх нь хүртэл түүнийг хэдийнээ Монголд хамгийн их дассан тоглогч ч гэж ярихад хүргэдэг.
Цагтаа NBA-ийн талбайд хүч үзэж явсан Эрдэнэчулууны маань 2025 оны Монголын дээд лигийн талбай дээрх өрсөлдөөн ийнхүү өндөрлөж байна.