2004 оны есдүгээр сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл дөрвүүлээ. Усан спортоор найман настайгаасаа эхэлж хичээллэж эхэлсэн.
Баримталдаг зарчим бол аливаа эхлүүлсэн, хийж буй зүйлдээ тууштай хандсанаар үр дүн нь заавал гарна гэж боддог.
Ахлах дасгалжуулагч О.Баттулга болон дасгалжуулагч Э.Дэмүүл багш нарынхаа доор бэлтгэлээ хийдэг. Манай клуб 2012 оноос эхлэн мэргэжлийн тамирчид бэлтгэж эхэлсэн. Одоо цар хүрээгээ өргөн тэлж, олон олон тамирчид бэлтгэж байна. Багш нар маань бүх насныханд зориулсан анхан шатны сургалт явуулж ирээдүйтэй тамирчдыг сонгон шалгаруулж авдаг.
Уснаас авдаг тэр гайхалтай мэдрэмж таалагдаж, бага наснаасаа эхлэн тууштай хичээллэх болсон.
Ямар нэгэн эхлүүлсэн зүйлдээ хичээснийхээ хэрээр амжилт үзүүлэхгүй байх үед их айдаг.
Миний дуртай хоол будаатай хуурга, багаасаа идэж өссөн болохоор байх. Тэмцээний үеийн хооллолтын талаар гэвэл нүүрстөрөгчөө нөөцөлж гам сайн барьдаг.
Миний амьдралдаа гаргаж байсан олон шийдвэр дундаас яг одоогоор спортоор хичээллэж эхэлсэн минь хамгийн зөв байсан.
Сэтгэлээр унасан үедээ аль болох бодлогошрохгүйгээр маргаашийнхаа ажлыг төлөвлөөд тэр өдөртөө эрт унтаж аваад өглөөг эрч хүчтэйгээр эхлүүлдэг. Мэдээж амжилт ахихаа болих үед хэсэг шантардаг.
Түүх бүтээлцэж байсан үе болох 100 метр сэлэлтээр 51 секунд явсан Монгол улсын анхны тамирчин. 2018 онд Сибирийн цом тэмцээнээс медаль авсан үе маань хамгийн бахдам байсан.
Чөлөөт цагаараа кино үзэх дуртай. Мөн усан спортоос гадна Волейболын спортоор хичээллэж, үзэх дуртай.
ТА СПОРТ КЛУБ, СПОРТ ТОГЛООМЫН ГАЗРУУДАД НЭГ, НЭГ УДАА ҮНЭГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛЖ БОЛНО ГЭВЭЛ ЯМАР БЭ? Msports app гишүүн байгууллагуудтайгаа хамтран спорт сонирхогч, хичээллэгч нартаа зориулан энэхүү үйлчилгээг нэвтрүүллээ. Msports app-ын Version-2 оо татаад Plus гишүүн болоорой. Манай Plus гишүүн болсоноор та: ✅+60 Спорт клуб, сургалт, тоглоомын төвүүдэд НЭГ, НЭГ УДАА үнэгүй хичээллэх, тоглох боломжтой, ✅+170 Спортын газруудад 3-65%-ын хөнгөлттэй үйлчлүүлэх /спорт клуб, сургалт, дэлгүүр, спорт лаунж, эмнэлэг г.м/ ✅Долоо хоног бүр нэмэгдэх спортын видео хичээл үзэх боломжтой. /Шатар, даам, оюун ухааны, фитнес, гимнастик г.м/ ✅Эрүүл хооллолт, спортын гэмтэл, спортын хоол зүйн видео хичээл үзэх, зөвлөгөө авах боломжтой, ✅Plus гишүүдэд зориулсан төрөл бүрийн сургалт, зөвлөгөө, өдөрлөгт үнэ төлбөргүй оролцох ✅500 гаруй спортын үйлчилгээний газруудын мэдээлэл авах, контент үзэх зэргээр олон олон боломжуудыг танд олгохоор Иргэдийг спортоор хичээллэхийг дэмжиж манай гэрээт байгууллагууд тогтмол нэмэгдэж байгаа шүү 😍🥰. Plus гишүүн болохыг хүсвэл https://onelink.to/wvgkqe энэхүү линкээр орж, апп татаж бүртгүүлээрэй.