MSports logo
КУДОГИЙН ӨСВӨР, ЗАЛУУЧУУУДЫН УАШТ 12-Р САРЫН 17-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
  • А
    Админ

    11 сарын 29

  • КУДОГИЙН ӨСВӨР, ЗАЛУУЧУУУДЫН УАШТ 12-Р САРЫН 17-НД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

    Гардан тулааны спортын хамгийн сүүлийн үеийн шинэлэг төрөл болох кудогийн Монгол улсын аварга шалгаруулах өсвөр үе болон залуучуудын тэмцээн 12-р сарын 16, 17-нд болох гэж байна. Монголын кудогийн холбоо нь 2004 онд байгуулагдсан. Монголын кудогийн холбоо нь анх 30-аад суралцагчидтайгаар сургалтаа эхлүүлж байсан бол өдгөө энэ спортоор сонирхогч хүүхэд, залуус Монгол улсад өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Кудогийн өсвөр, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд тулааны бүхий л төрлөөр хичээллэдэг өсвөрийн тамирчид оролцох боломжтой. Монголын кудогийн холбооөсвөр залуу тамирчдын бие бялдрын чадавхыг дээшлүүлэх, спортын ур чадварыг нэмэгдүүлэх, шилдэг тамирчдыг нээн илрүүлэх, гадаад, дотоодын тэмцээнд оролцуулан алдаршуулах, өсвөр залуу үеийг спортод дур сонирхолтой болгоход ихээхэн анхаарч ажиллаж байна. 

     
    Кудогийн өсвөр, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн нь дараах насны ангилалд зохиогдоно.
    Насны ангилал : Эрэгтэй 8-9 нас, 10-11 нас, 12-13 нас, 14-15 нас, 16 нас
    Эмэгтэй ангилал : 12-13 нас, 15-16 насны ангилалд болно. 

     
    Тэмцээний техникийн зөвлөгөөн 12-р сарын 16-ны өдөр 10 цагт Маршал таунд байрлах “112 Fight Academy”-ийн байранд болно. Дашрамд сануулахад, тэмцээнд оролцох тамирчид техникийн зөвлөгөөнөөс өмнө мэдүүлгээ өгч, бүртгүүлэх шаардлагатай.  Урьдчилсан мэдүүлгийг 12-р сарын 15-ны дотор хүлээн авна. Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид хөх, цагаан булангаас зөвшөөрөгдсөн Кудогийн өмсгөлтэй гарч, олон улсын кудогийн холбооны өсвөр үеийн дүрмээр зохиогдоно. Тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчид медаль, өргөмжлөл болон багийн дүнгээр цом, мөнгөн шагнал олгоно. Монголын кудогийн холбоо нь 2006 оноос хойш тэмцээн, уралдааныг амжилттай зохион байгуулж байсан төдийгүй кудогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол улсад хүлээн авч байсан удаатай. 

    Event link: https://www.facebook.com/events/523494299704076

    Н.Бэлгүүн