MSports logo
БРАЗИЛЫН ОД ТОГЛОГЧ НЕЙМАР БЭРТЭЛ АВЧ, БЭРТЭЛТЭЙ БАЙСАН ТОГЛОГЧ РИШАРЛИСОН БАГАА ХОЖИЛД ХӨТЛӨВ
  • А
    Админ

    11 сарын 24

  • БРАЗИЛЫН ОД ТОГЛОГЧ НЕЙМАР БЭРТЭЛ АВЧ, БЭРТЭЛТЭЙ БАЙСАН ТОГЛОГЧ РИШАРЛИСОН БАГАА ХОЖИЛД ХӨТЛӨВ

    Бразилийн шигшээ баг 2022 оны ДАШТ-д Сербийг 2:0-ээр хожсон тоглолтод Неймар шагайны бэртэл авч, сэлгээний суудал дээр нулимс дуслуулж орхисон. Тоглолтын үеэр Парис Сен-Жермений довтлогч удаа дараа алдаа гаргаж, эцэст нь Ришарлисон гайхалтай гоол оруулж, Бразилыг хоёр гоолын зөрүүгээр тэргүүлж чадсаны дараа тоглолтыг орхисон. Сэлгээнд суусны дараа Неймар сэлгээний сандал дээр нулимс дуслуулж байлаа. Дараа нь түүний шагай нь маш их хавдсан байдалтай хувцас солих өрөө рүү явж буй зураг сошиал ертөнцөд тарсан юм.  Бразилийн шигшээ багийн эмч дараа нь Неймарын шагай шөрмөс татсан гэдгийг баталсан ч дасгалжуулагч Тите 30 настай тоглогчийг Катарт дахин тоглоно гэдэгт итгэж байгаагаа хэлсэн байна. Энэ тухайд Бразилийн эмч хэлэхдээ: "Неймарын баруун шагай шөрмөс татсан. Бид эмчилгээгээ даруй эхлүүлсэн ч илүү сайн үнэлгээ авахын тулд 24 цаг хүлээх хэрэгтэй. Бидэнд өөр төлөвлөсөн зүйл алга. Одоо бид хүлээх хэрэгтэй бөгөөд бид эртхэн тайлбар хийх боломжгүй." Гэсэн юм. Тите дараа нь дасгалжуулагч "Неймар үргэлжлүүлэн тоглоно гэдэгт бид итгэлтэй байна, тэр дэлхийн аваргад үргэлжлүүлэн тоглоно" гэж нэмж хэлсэн.

     

    Харин энэ өдөр Бразилд гялалзсан тоглогчоор Тоттенхэм Хотспурын довтлогч Ришарлисон хоёр гоол оруулж, Сербийн зөрүүд эсэргүүцлийг таслан зогсоосноор Бразил дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ хожлоор эхлүүлсэн. Ердөө гуравхан долоо хоногийн өмнө суга таягтай, дэлхийн аваргад оролцох боломжгүй гэж байсан Ришарлисон өнгөрсөн шөнө Бразилын ард түмэнд баяр баяслыг авчирлаа. “Помбо” буюу тагтаа хочит тэрбээр анхны дэлхийн аваргынхаа анхны тоглолтод энэ тэмцээний түүхэн дэх хамгийн гайхалтай гоолуудын нэгийг оруулж, Бразилын “9” дугаартай домгуудын эгнээнд нэрээ бичүүлсэн юм. Улмаар 2-0-ийн харьцаатайгаар Бразилчууд эхний хожлоо авсан.