MSports logo
ПОРТУГАЛ, УРУГВАЙН ШИГШЭЭ БАГУУД ТҮҮХЭНДЭЭ ДӨРӨВ ДЭХ УДААГАА ТОГЛОХ ГЭЖ БАЙНА
  • А
    Админ

    11 сарын 28

  • ПОРТУГАЛ, УРУГВАЙН ШИГШЭЭ БАГУУД ТҮҮХЭНДЭЭ ДӨРӨВ ДЭХ УДААГАА ТОГЛОХ ГЭЖ БАЙНА

    Өнөөдөр H хэсгийн хүрээнд Португал, Уругвайн багтай тоглох бөгөөд хожвол 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-д үлдэх эрхтэй болно. Фернандо Сантосын баг пүрэв гарагийн орой тэмцээний нээлтийн тоглолтод Ганатай тоглож 3:2-оор хожсон бол Уругвай Өмнөд Солонгостой гоолгүй тэнцсэн. Криштиану Роналду пүрэв гарагийн орой Ганын эсрэг торгуулийн цохилтоос гоол оруулснаар таван ДАШТ-д гоолдсон анхны эрэгтэй тоглогч болсон билээ. Португалийн шигшээ Дохад 3:1-ээр илүүрхэж байсан ч Осман Букари эцсийн мөчид оноогоо тэнцүүлэх асар том боломжийг алдахаас өмнө Осман Букари тооны харьцааг 3:2 болгосон. Улмаар Сантосын баг гурван оноо авч үлсэн. Өнөөдөр Португал дахин ялалт байгуулвал 12-р сарын 2-нд Өмнөд Солонгосын эсрэг хийх хэсгийн сүүлийн тоглолтын өмнө хасагдах шатанд шалгарах нь тодорхой болно.

    Дөрвөн жилийн өмнө Орост болсон шөвгийн 16-д Уругвай, Португалийн шигшээ багуудын тоглолтонд Эдинсон Кавани дубль хийснээр 2:1-ээр Португал хожигдож байсан билээ. Гэсэн ч 37 настай хөлбөмбөгчний хувьд сүүлийн хэдэн долоо хоног хэрхэн өрнөсөн талаар бодоход Роналду энэ багийг ахалж, ДАШТ-д амжилттай оролцож чадвал энэ нь тодорхой түүх болно. 

    Харин Уругвай Өмнөд Солонгостой хийсэн тоглолтын эхний хагаст гоолгүй тэнцсэн юм. Уругвай 1930, 1950 онд хоёр удаа ДАШТ-д түрүүлж байсан бол сүүлийн гурван тэмцээндээ 2010 онд дөрөвдүгээр байр, 2014 онд шөвгийн 16-д шалгарч, дөрвөн жилийн өмнө шөвгийн наймд шалгарсан. Ла Селесте дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн шатанд шалгарах арвин туршлагатай бөгөөд энэ хэсэгт амжилтаа ахиулахын төлөө бүх хүчээ дайчлах нь тодорхой. Өмнөд Америкийн шигшээ баг Португалийн багтай гуравхан удаа таарч байсан бөгөөд хамгийн сүүлд дурдсанчлан 2018 оны ДАШТ-ий шөвгийн 16-гийн шатанд таарч байсан. Уругвайн шигшээ Катар дахь туршлагатай тоглогчид болох Годин, Мартин Касерес, Кавани, Луис Суарес нар багаа шөвгийн 16-д шалгарахад тусалж чадах эсэхийг харах л үлдээд байна. Португал, Уругвайн тоглолт өнөө шөнийн 03:00 цагаас эхэлнэ.

    Н.Бэлгүүн