MSports logo
Esports World Cup 2025: The MongolZ хагас шигшээд дахин хүчирхэг Team Vitality багтай
  • П
    Пүрэвлхагва

    8 сарын 22

  • Esports World Cup 2025: The MongolZ хагас шигшээд дахин хүчирхэг Team Vitality багтай

    Саудын Арабын нийслэл Рияд хотод болж буй Esports World Cup 2025 тэмцээн өнөө цагийн хамгийн өрсөлдөөнтэй хамгийн өндөр шагналын сантай Counter-Strike 2-ын дэвжээн дээр түүх бүтээж байна. Энэ удаад Монголын бахархал болсон The MongolZ дэлхийн шилдгүүдийн нэг гэдгээ харуулж хагас шигшээд Austin Major 2025 тэмцээний аварга Team Vitality-тай тулах гэж байна.

    Esports World Cup 2025: The MongolZ хагас шигшээд дахин хүчирхэг Team Vitality багтай

    The MongolZ багийн маань хувьд тэмцээний шөвгийн 16-д Gamer Legion багийг 2:0 шөвгийн 8-д 3DMAX багийг 2:1-ээр буулган авч хагас шигшээ рүү шалгарсан бөгөөд манай багтай өрсөлдөх Team Vitality-ийн хувьд шөвгийн 16-д Team Liquid-ийг 2:0 шөвгийн 8-д TYLOO багийг мөн 2:0 харьцаатай ялж чадсанаар хагас шигшээд манай багтай тоглохоор шалгараад байна. Тэдний тоглолт 2025 оны 08-р сарын 23-нд буюу маргааш 22:30 цагаас эхэлнэ.

    Esports World Cup 2025: The MongolZ хагас шигшээд дахин хүчирхэг Team Vitality багтай

    Манай багийн хувьд он гарснаас хойш хоорондоо ийнхүү 8 дахь удаагаа таарч байгаа бөгөөд оны эхэнд болсон IEM Katowice 2025 тэмцээнд 2:0 харьцаатай Team Vitality баг хожиж байсан бөгөөд дараагийн учраа нь ESL Pro League Season 21 тэмцээний хүрээнд 2:1 харьцаатай мөн л Team Vitality баг хожиж байв. Харин хамгийн сүүлд буюу Blast Bounty Fall 2025 тэмцээний хүрээнд мөн л хагас шигшээд манай баг dust2 дээр 13:7-р, Mirage дээр 13:11 харьцаатай буулган авсан бөгөөд Team Vitality багт 9 дараалан хожигдоод байсан хар цувралаа зогсоож байв. 

    Esports World Cup 2025: The MongolZ хагас шигшээд дахин хүчирхэг Team Vitality багтай

    Одоогийн байдлаар hltv дээр өгсөн үзэгчдийн таамаглалаар манай The MongolZ баг хожих магадлал 54.8% Team Vitality баг 45.2% саналаа өгөөд байна.

    Хоёр багийн MAP-ийн статистик үзүүлэлтүүд:

    Esports World Cup 2025: The MongolZ хагас шигшээд дахин хүчирхэг Team Vitality багтай

    ✅ “Esports World Cup 2025:CS2” тэмцээнийг албан ёсны эрхтэй зөвхөн ESN - Esports Network -ийн Youtube хуудас болон “Premier Sports Network 5” сувгаар хүлээн авч үзээрэй.

    🔗 Youtube: https://www.youtube.com/@esn.esportsnetwork