Хятадын нийслэл дэх Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд 2022 оны Бээжингийн өвлийн олимпийн нээлтийн ёслолын бүрэн хэмжээний бэлтгэл ажил явагдлаа. Энэхүү нээлтийн бэлтгэлд 4000 орчим оролцогч оролцсон байна. Төрийн мэдлийн Синьхуа агентлагийн мэдээлснээр, наадам 2-р сарын 4-нд албан ёсоор нээлтээ хийхээс хоёр долоо хүрэхгүй хоногийн өмнө шувууны үүр цэнгэлдэхэд ням гарагт нээлтийн өмнөх туршилтын арга хэмжээг хийсэн байна. Ойролцоогоор 100 минут үргэлжлэх нээлтийн ёслолын үргэлжлэх хугацааг зохион байгуулагчид хүйтэн цаг агаар болон COVID-19 тахал зэргээс шалтгаалж богинсгосон байна. Энэхүү бэлтгэл нь нээлтийн өмнөх эцсийн шат байсан бөгөөд Шувууны үүр цэнгэлдэхэд өнгөрөгч 10-р сараас хойш бусад тэмцээнүүдийг хүлээн аваагүй юм. "Бээжин 2008" зуны олимпийн нээлтийг хариуцаж байсан Жан Имоу хэмээх эрхэм өвлийн олимпийн нээлтийн ёслолын ерөнхий захирлаар дахин томилогдсон. Тэрбээр удахгүй болох нээлтийн ажиллагаа 14 жилийн өмнөх ёслолоос өөр болж, Олимпийн бамбарыг "100 гаруй жилийн Олимпийн наадамд урьд өмнө байгаагүй" байдлаар асаах болно гэж амласан. Нээлтийн ёслолын төлөвлөлтөд байгаль орчны сэдвүүдийг голчлон тусгах хэрэгтэй гэж ерөнхий захирал санал болгов.
Зохион байгуулах хороо хиймэл цас ашигласан, Янчин дахь үндэсний цанын төв зэрэг газруудын байршлаас болгоомжилж байгаа хэдий ч "ногоон наадам" зохион байгуулахаа амласан билээ. "Шувууны үүр"-ийг 2008 оны Зуны Олимпийн наадамд зориулан барьсан бөгөөд Бээжин хот зуны болон өвлийн наадмыг зохион байгуулах анхны хот болох учиртай. Олон улсын үзэгчдийг COVID-19-ийн улмаас Бээжин 2022-т оролцохыг хориглосон бөгөөд тасалбарыг Хятадад олон нийтэд өгөхгүй, харин сонгогдсон бүлгүүдийг арга хэмжээнд оролцохыг урьж байна. Сүүлийн 24 цагийн дотор нийслэл Бээжинд вирусын 12 шинэ тохиолдол бүртгэгдсэний дараа Бээжин хотын гурван дүүрэгт COVID-19-ийн массын шинжилгээг эхлүүлсэн байна. Хятад улс "тэг-COVID" стратегийн нэг хэсэг болгон дэлхийн хамгийн хатуу хязгаарлалтуудыг хэрэгжүүлсэн бөгөөд сүүлийн долоо хоногт улс орны хотуудад хатуу хөл хорио тогтоожээ.