MSports logo
Улаангом Сити клуб дээд лигт таван тоглолтод оролцож, 37 гоол хаалгандаа алдаад байна
  • П
    Пүрэвлхагва

    10 сарын 15

  • Улаангом Сити клуб дээд лигт таван тоглолтод оролцож, 37 гоол хаалгандаа алдаад байна

    Монголын хөлбөмбөгийн дээд лигийн тавдугаар тойргийн тоглолт амжилттай явагдаж байна. Тавдугаар тойргийг нээж, хүснэгтийг тэргүүлэгчид болох Хангарьд клуб болон FC Ulaanbaatar клубүүдийн хооронд тоглолт болж, FC Ulaanbaatar клуб 1:3 харьцаатай хожиж хүснэгтийг тэргүүлж эхлэв. Тавдугаар тойргийн хоёр дахь тоглолт Хантерс клуб Дэрэн клубийн эсрэг тоглосон бөгөөд Дэрэн клуб 0:1 харьцаатайгаар ялж хүснэгтийн дөрөвдүгээр байрт бичигдэж байна. 

    Улаангом Сити клуб дээд лигт таван тоглолтод оролцож, 37 гоол хаалгандаа алдаад байна

    Өнөөдөр тавдугаар тойргийн гурав дахь тоглолт Central Stallions клуб Улаангом Сити клубтэй тоглож, 10:1 харьцаатайгаар ялалт байгуулж, хүснэгтийн нэгдүгээр байрт бичигдэж эхэллээ. Харин Улаангом Сити клуб таван тоглолтын дараах байдлаар 3 гоол оруулж, 37 гоол хаалгандаа алдаж, хүснэгтийн сүүлийн байрт бичигдэж байна. Тавдугаар тойргийн тоглолтыг хааж Вестерн клуб Ховдын Хүлэгүүд клубтэй тоглоно. 

    Гэрэл зургийг- Mongolian Premier League